ЭМЯ: 300 орчим хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 22

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. Манай улсад хоногт 210 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. 

Эмнэлгийн орны асуудал хүндэрч, нөхцөл байдал хүнд тийшээ хандаж байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Өвчилсөн хүмүүсийн 15 хувь нь буюу 1 хүний биеийн байдал хүнд, гурван хүн буюу 0.2 хувь нь маш хүнд байгаа аж. 300 орчим хүн гэрээр эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчилгээ хийлгэх зохицуулалтыг хийнэ хэмээн ЭМЯ мэдэгдэж байна. Гэхдээ хүн бүрийг биш нөхцөл байдлыг харгалзаж, тухайн хүний биеийн байдал, эрүүл мэндийг харна гэлээ.

Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын үндсэн тусламж үйлчилгээг орхиж болохгүй, бусад эмнэлгийг ковидын эмнэлэг болгохгүй байх үүднээс тодорхой зохицуулалтыг хийж байна гэдгээ ЭМЯ-наас мэдэгдсэн юм.

Хүн бүр цар тахлын үеийн дэглэмээ сайтар баримталж, нэг маскаа бүтэн өдөр, хоёр өдөр зүүдэг байдлаа арилгах, гадуур явахдаа маск зүүчихээд албан газар, уушийн газар орохоороо амны хаалтаа шууд авчихдаг байдлаа болих хэрэгтэй байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. 

 

 

 

Top