ЭМЯ: Дөрөвдүгээр сарын эхээр ОХУ-аас вакцин оруулж ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 24

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Монгол Улсад вакцинжуулалт хэрхэн явагдаж байгаа талаар ЭМЯ-ын эх сурвалж "Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн 9 суманд вакцинжуулалт үргэлжилж байна. Иргэдээс "Орос вакцин хаана хийж байгаа вэ" гэсэн асуулт ирж байгаа. Үүн дээр тайлбар өгөхөд, Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас албан ёсоор вакцин оруулж ирээгүй байгаа. Хувийн хэвшлийн байгууллага оруулж ирсэн байсан. Засгийн газар ирэх дөрөвдүгээр сарын эхээр Оросоос вакцин авчирч, албан ёсоор иргэддээ хийнэ" гэлээ.

ДЭМБ-аас "АстраЗенека" вакцины тун хоорондын зайг 8-12 долоо хоног болгохыг зөвлөжээ. Ингэснээр дархлаа тогтоох чадвар нь илүү байх аж. Бусад вакцины тухайд 3-4 долоо хоногийн дараа хийж байгаа аж.

Эрдэмтэн, судлаачид хоёр өөр үйлдвэрийн вакцины хоёр тунг хийлгэвэл дархлаа хэрхэн тогтох талаар судалгаа шинжилгээ хийж байгаа гэнэ.

Вакцин хийлгэснээс 14-28 хоногийн дараа дархлаа тогтох учир халдвараас хамгаалах дэглэмээ барьсаар байхыг ЭМЯ-наас уриаллаа. Түүнчлэн дэлхий дээр вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүс зэрэгцэн амьдрах учир халдвар хамгааллын дэглэмээ байнга баримтлах хэрэгтэйг сануулсан юм. 

Вакцин хийлгээд дархлаа тогтож амжаагүй байхдаа халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongolhvv(66.181.180.111) 2021 оны 03 сарын 24

za neg olood tariulan daa, odoo ch tegeed boon yum bolonoo. hvmvvs oros vaktsind am saitai bna.hiilgesen hvmvvs ni

0  |  0
zochin (150.129.141.71) 2021 оны 03 сарын 24

naad vakchin chine jiriin ard irgeded onogdoh bol uu.

0  |  0
Зочин(103.229.120.227) 2021 оны 03 сарын 24

Вакцинаас гадна халдвар авсан хумуусийг эмчлэхэд оху д коронавар гэж шинэ эм гарсан Энийг гэртээ эмчлуулж байгаа иргэддээ унэ толборгуй тарааж байна Манайд энэ эмийг сонирхсон уу Ер нь гэрээр эмчлуулэх хумуус ямар эм хэрэглэх вэ Иймэрхуу мэдээлэл их дутаж байна

1  |  0
Усан нүдэт(192.82.76.167) 2021 оны 03 сарын 24

Орос вакцин орж ирэхээр тариулах гэж алалцаан болох юм байна л даа. Алалцана даа

1  |  0
Top