Энэтхэгт иргэдээс авсан шинжилгээгээр давхар хувьссан коронавирус илэрчээ. Өдгөө шинжээчид энэ омог хэр халдвартай болох мөн вакцинд хэр тэсвэртэй болохыг судалж байна.
Энэтхэгийн 18 мужид авсан шинжилгээний 11 мянган сорьцыг судалсны дүнд 736 сорьцод “британи” хувилбар, 34 сорьцод “өмнөд африк”, нэг сорьцод “бразил” хувилбар илэрсэн байна.
Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд тус улсад халдварын 47 262 шинэ тохиолдол бүртгэгдэж, 275 хүн энджээ. Энэ нь 2021 онд бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.
Давхар мутац вирусний хүний эсэд нэвтрэхдээ ашигладаг уургийн гол хэсгүүдэд илэрсэн байна. Энэ мутац вирусийг дархлааны тогтолцооноос “зугтах” чадвартай, илүү аюултай болгож болзошгүй гэж вирус судлаач Шахид Жамил анхааруулжээ.
Цар тахал дэгдсэнээс хойш хугацаанд Энэтхэгт нийт 11 сая 700 мянга гаруй хүн халдвар авснаас 169 мянга орчим нь нас бараад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Odoo lbuh biznesmenuud negdeed Erunhilogchiin sanal sanaachilgiig demjij Orosin sputnikiig Mongoldoo uildbrrleh esbel Amerikiin jonson
Монголдоо вирусын шинэ лабораторитрй болоход мөнгө зарцуулмаар байна. Одоо музей театр уранзохиол түүх хуучин бичиг ....гэхчлэн зүйлд мөнгө хуваадагаа зогсоо.