SOS: Ариутгагчаас хорт хавдар үүсгэгч илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

АНУ-ын “Valisure” компани зах зээл дээр худалдаалагдаж буй ариутгагч, халдваргүйжүүлэх бодисуудад судалгаа хийсний дүнд зарим бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэгч бензол гэх бодис илэрчээ.

Тухайлбал, ариутгагч бүтээгдэхүүний 17 хувьд бензол илэрсэн бол эдгээрийн найман хувьд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн хэмжээний бензол илэрсэн байна. Бензолын ийм өндөр агууламжийг хүн харьцангуй богино хугацаанд тэсвэрлэх чадвартай гэнэ.

Аюултай бодис их хэмжээгээр агуулсан ариутгагч бодисуудын ихэнх нь АНУ болон БНХАУ-д үйлдвэрлэсэн байжээ.

 

Top