ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр цар тахлын вирус шинэ учир хүн бүр өвдөх боломжтой, хүн амын дунд өндөр тархалттай байгааг анхаарууллаа. Ард иргэд, төр засгийн болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран тэмцэх, хичээх хэрэгтэй байна гэв. Өвдсөн хүнээс асуумж авахад нэг хүн маш их явж, тэнэдэг нь харагдаж байна. Монгол Улсын хувьд илрүүлэг хийх ажил ямар ч улс орноос дутахааргүй явагдаж байгаа аж. Илрүүлгийг эрт хийснээр хүнийг хүндрэхээс нь өмнө олж авч байна гэсэн үг хэмээн А.Амбасэлмаа эмч хэллээ. Өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн байгаа гэнэ.
Зарим байгууллага, хамт олны дунд халдвар голомтлон тархаж байгаа учир ажил дээр нь хавьтал болсон хүн байгаа бол ажилдаа ирэхгүй байх, удирдлагууд ажилчдадаа анхаарч, гэрээр нь ажиллуулах зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй байгааг ЭМЯ-наас анхаарууллаа. Хүмүүс дэлгүүр хоршоогоор явахдаа нэг нэгнийхээ араас очоод наалдчихсан мэт зогсохоо болих, худал мэдээллээр ард иргэдийнхээ сэтгэл санааг хямрааж, дархлааг нь унагахгүй байх их чухал байна гэв.
Дэлхий дахины вакцинжуулалтын тухайд, нийт 140 улс оронд 500 сая гаруй тун вакциныг хэрэглэжээ. Өдөрт дунджаар 12 сая гаруй хүн вакцинд хамрагдаж байгаа аж. Дэлхий дахинд нийт 267 вакцин хөгжүүлэлтийн шатанд явж байгаа бол 184 вакцин эмнэлзүйн өмнөх шатанд, 83 вакцин эмнэлзүйн туршилтын шатанд явж байгаа юм.
Сэтгэгдэл ( 9 )
Zoosgvi hvmvvs zoos oloh gej tenej bga sh de
мэдээлэл өгч буй эмч нар тэр сэтгүүлч шулгансан нөхөр гээд ер нь олон түмэнд сэтгэлд хүрсэн тайлбар өгч чадахгүй байна шүү.Амбаа эмч арггүй бөөн туршлагатай ярисан хэлсэн нь амьдралд нийцдэг.Е
Хүн юм чинь гарч орж л таараа шдээ
Энэ тэрүүгээр тэнэж доншуучлах нь бүр цусанд нь байдаг байхаа
Hul horij saaruul !!ene bol shuuhnaa, yhej bgaa hyn akga geed uulzhuu uuhuu gesen uidsan hymyys ih bna shyy.araggyi hymyys dujirch bgaa delhii dayaar l hymyys zalhaj bgaa.gevch ted olon hynee aldsan ch hotoihgyi harin ch tedend ashigtai ch bgaa.bid harin neg tomhon hotiin dyyrgiin hyn amd ch hyrheergyi tsuuhuulee shyy!
Дэлгүүрт ороод бохир гараараа бараа , тэр байтугай хүнсний дэлгүүрт ороод бээлийгүй юм болгоныг нь бариад базлаад тэгсэн мөртлөө авахгүй зүгээр л сонирхож тэнэж явдаг хүмүүс маш их
Holi horioochee
ажил төрлөө л хөөцөлдөж явж байгаа ш дээ. Юун тэнэх!!!!
Улаанбаатарын гудамжаар явах машинуудын 30% орчим нь дэмий сэлгүүцэгчид гэсэн тооцоо байдаг гэнэ лээ