ЭМЯ: Вакцины хоёр дахь тунг хийлгээд 14 хонож байж дархлаа тогтоно

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа иргэд орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр 5-6 хоног зайлшгүй тусгаарлагдах аж. Халдвар илэрсэн аймгуудад улаан түвшин буюу хатуу хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа юм.

Манай улсад вакцинжуулалт хурдтай явагдаж, Улаанбаатар хот, Өмнөговь аймагт улс орны чухал салбарт ажилладаг иргэд дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж. Бүрэн дархлаа тогтсон эсэхийг хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносны дараа ярих асуудал гэдгийг ЭМЯ мэдээллээ. 

Халдвар аваад эдгэрсэн хүнээс PCR шинжилгээг шаардах хэрэггүй, учир нь өвчлөөд дархлаа тогтсон байгаа гэв. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг 7-14 хоног эмнэлэгт тусгаарлаад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа аж. Харин эмнэлэгт 10 хоносон бол гэртээ гараад 4-7 хоног тусгаарлагдах зэргээр явж байгаа гэнэ. 

    

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ссс(66.181.177.47) 2021 оны 03 сарын 27

1дэхь рийлгэсэнч халдвар хамгааллаа сн сахиарайл гэж бна

1  |  0
Top