ЭМЯ: Халдвар аваад эдгэрсэн хүнээс PCR шинжилгээ шаардах хэрэггүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 27

Монгол Улсад өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед албан байгууллагууд ажилчдаасаа 72 цагийн хүчинтэй байдаг Ковидын шинжилгээ шаардаж, хиймэл ачаалал бүү үүсгээч хэмээн ЭМЯ-наас хүслээ.

Учир нь хүн шинжилгээ өгөөд гарч яваад халдвар авах ч тохиолдол байгаа учир 72 цагийн хугацаанд хүчинтэй байдаг шинжилгээ нь тухайн хүнийг халдваргүй гэдгийг илтгэх баталгаа биш аж. Харин түргэвчилсэн оношлуур нь тухайн хүнийг яг тэр мөчид халдваргүй байгааг илтгэнэ.

Мөн халдвар аваад эдгэрсэн хүнээс PCR шинжилгээг шаардах хэрэггүй, учир нь өвчлөөд дархлаа тогтсон байгаа гэв.

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг 7-14 хоног эмнэлэгт тусгаарлаад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа аж. Харин эмнэлэгт 10 хоносон бол гэртээ гараад 4-7 хоног тусгаарлагдах зэргээр явж байгаа гэнэ. 

Манай улсад өнгөрсөн шөнө коронавирусний халдвартай Хятад улсын иргэн нас баржээ. Уг иргэн 73 настай байсан гэнэ. Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 6 болж байгаа юм.

Сүүлийн 24 цагт 87 хүн эдгэрсэн бол 24 цагийн дотор бүртгэгдсэн 361 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(154.66.132.133) 2021 оны 03 сарын 27

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
Зочин(192.82.68.54) 2021 оны 03 сарын 27

Хэ дэлгүүр ороход хүртэл элдвийн юм нэг байгууллагаар ороход хүртэл элдвийн юм нэхэж нугалаа үүсгэсэн хэвээр байгаа юм биш үү

0  |  0
Top