Г.Болдмаа: Дөрөвдүгээр сард "Синофарм" болон "Спутник V" вакцин ирнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 29-ний 09:00 цагийн байдлаар хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-наас халдвар хөдөө орон нутагт нийт 14 аймагт бүртгэгдсэнийг мэдээлэв. Нийслэл хотоос хөдөө орон нутаг руу нэн шаардлагатай нөхцөлд л зорчиж байгаа юм. Улаанбаатар хотын иргэн та бүхэн нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ анхаарууллаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалтын талаар "Бид зорилтот бүлгийн хүмүүсээс 55 хувийг нь вакцинжуулсан. Засгийн газрын худалдан авах гэж байгаа вакцин дээр дөрөвдүгээр сарын эхээр болон сүүлчээр 900 мянган хүн тун Синофарм вакцин, нэг сая тун Спутник вакцин ирнэ. Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Синофарм болон Астра Зенека вакцины давтан тун хийгдэнэ" гэлээ.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд боловсролын байгууллагуудыг вакцинжуулж дууссан, дархлаажуулалтад 98 хувьтай хамрагджээ. 18-25 насныхан вакцинжуулалтад нэмэлтээр хамрагдахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна гэв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top