О.Дашпагма: Вакцины дараах ноцтой хүндрэл бүртгэгдээгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Дэлхий дахинд нийт 267 вакциныг хөгжүүлж байгаагаас 83 нь эмнэлзүйн туршилтад ороод явж байна. Өдөрт дунджаар 14.5 сая хүнд вакцин хийж байна гэсэн тоон мэдээ байна. Монгол Улс нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах вакцин авахаар ажиллаж байна" гэлээ.

Манай улсад нийт нийлүүлэгдсэн вакцины 14.3 хувийг Хятад, Энэтхэгээс авсан бол 30 хувийг нь ирэх сард ирэх Спутник V, Синофарм, АстраЗенека вакцинаар бүрдүүлэх аж. Дөрөвдүгээр сардаа багтаж 1.1 сая хүнээ вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. 

Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот, Төв, Дархан, Дорноговь, Өмнөговь зэрэг аймагт вакцинжуулалт явагдаж байна.

Зорилтот бүлэг болох 1.9 сая иргэнийг вакцинжуулахаар ажиллаж байгаа аж. Хамгийн эхэнд эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээнд оролцож байгаа багийнхан, 50-иас дээш насныхан, худалдаа үйлчилгээний байгууллагынхныг вакцинд хамруулжээ. Вакцинжуулах үйл ажиллагаа цаашдаа үргэлжлээд явна, Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 40 орчим цэг ажиллаж байна хэмээн ЭМЯ мэдээллээ.

Вакцины дараа илэрч байгаа урвалыг тандаж байгаа бөгөөд одоогоор ноцтой хүндрэл, урвал бүртгэгдээгүй талаар ХӨСҮТ-ийн албаны дарга О.Дашпагма мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nimaa(103.26.194.164) 2021 оны 03 сарын 31

shorongoso bainga hun yabuuald teruunte uulzulad ugudhu geel. zarimdaa malchin bolodd zalagaad.bas hoodo dund gobi malchin nerei shrongin ail gerbul zondoon baidag. mongo neheel.

0  |  0
anha(103.26.194.164) 2021 оны 03 сарын 31

shorngoos utasdad agnaad hund baidag shono algaal bainga daramtalad.ergelt ug geed mini duu heledehe teghuu. batlan dalt abadaha geel bi yamar yu bee.yatsiin

0  |  0
zochil(103.26.194.164) 2021 оны 03 сарын 31

asrah ner eregtei zolboo uchral 2 shorngin horigdolin huuhed tgeed asrat usun.

0  |  0
Top