Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11651 хүний сорьцод шинжилгээ хийхэд 831 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээрийн 830 нь дотоодод тарсан халдвар бол нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Түүнчлэн халдвар авсан 830 тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн халдварын тоо 9637 хүрсэн бол орон нутагт 99 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар орон нутаг дахь халдварын тоо 2014 хүрлээ.
Үүнээс өнөөдөр Архангай аймагт 10 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Архангайд энэ сарын 4-нд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн VeroCell вакцины 4040 тун вакцин очсон билээ.
Тус аймагт засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ‘’Улаан түвшин’’д шилжүүлсэн хугацаа үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн сум доторх зорчих хөдөлгөөнд 4-р сарын 11 өдрийг хүртэл хязгаарлалт хийсэн. Хязгаарлалтай холбоотойгоор Аймгаас сумруу, сумаас аймагруу зорчих хөдөлгөөний хязгаарласан байгаа. Хөдөлгөөн хийх иргэдэд дараах таван тохиолдолд зөвшөөрөл олгож байна. Үүнд:
1. Буян номын ажил гарсан бол,
2. Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар эмнэлгийн бичигтэй иргэд,
3. Улаанбаатар хотын харъяат иргэн зайлшгүй шаардлагаар буцах тохиолдолд,
4. Хүнс, шатахуун тээврийн нөөц бүрдүүлэлт,
5. Ачаа тээвэр зэрэг багтана.
Сэтгэгдэл ( 0 )