Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Халдварын тархалт нэмэгдэж буйн улмаас хөл хорио тогтоох саналыг эрүүл мэндийн салбар гаргах эсэх талаар ЭМЯ-наас “Хөл хорио тогтоох саналыг бид тогтмол тавьж байгаа. Нэг хүн нэгээс дээш хүнд халдвар тараах эрсдэлтэй байгаа учир хөл хорио тогтоох хэрэгтэй байна” гэв.
Вакциныхаа хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтох учир ийм эрсдэлтэй үед дархлаа тогтох хүртэл дор бүрнээ анхаарах хэрэгтэй байна гэлээ.
Иргэд вакциныхаа хоёр дахь тунг өөр вакцинаар сольж хийлгэх боломжийн талаар асууж байгаа билээ. Дэлхий дахинд үүнийг туршилтаар судалж байгаа, үр дүн нь мэдээлэгдээгүй учраас одоогоор сольж хийлгэж болох талаар шийдвэр гараагүй аж.
Бөөнөөрөө цуглахгүй байж, аль болох цахимаар ажиллаж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, ойрын хүн тань өвчилсөн ч айж сандралгүй байхыг ЭМЯ-наас уриаллаа.
Сэтгэгдэл ( 0 )