Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 554 тохиолдол бүртгэгдлээ. Өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа аж. 14 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.
Нийслэл Улаанбаатар хотод ковид гараагүй орц, байр гэж байхгүй болсон учир хувь хүн өөрөө халдвараас хамгаалах дэглэмээ барихыг уриаллаа.
Ковидын эсрэг вакциныг дэлхий дахинд нийт 156 улс иргэддээ тарьжээ. Дархлаажуулалтыг эхлүүлээд амжилтад хүрсэн орнуудыг нэрлэвэл, Израил, Бахрейн, Их Британи улс амжилттай байгаа аж.
Манай улсад дархлаажуулалтад хамрагдаж байгаа иргэдийн хувьд, 30-39 насныхан хамгийн идэвхтэй байгаа аж. 85-аас дээш насны иргэдээс 1083 иргэн өнөөдрийн байдлаар вакцин хийлгэжээ. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль дээр зөвхөн ахмадуудад зориулсан вакцины цэгийг нээж, ахмадын эмч нар ажиллаж, зөвлөгөө өгч байгаа гэнэ.
Ковидын халдварын нөхцөл байдал хүнд байгаа учир ЭМЯ-наас хөл хорио тогтоох саналыг тогтмол тавьж байгаа юм. Хөл хорио тогтоосноор тархалт буурч, халдварыг тогтоож авдаг үр дүнтэйг ЭМЯ-наас уриалаад вакцинжуулалтын ажлаа эрчимжүүлмээр байна гэлээ.
Дархлаа нь вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа тогтох учир ийм эрсдэлтэй үед дархлаа тогтох хүртэл хүн бүр дор бүрнээ анхааралтай байх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )