Вакцин хийлгэж болохгүй заалттай хүмүүсийн тухайд ЭМЯ-наас "Хавсарсан хүнд эмгэгтэй болон 18-аас доош насны хүүхдүүд вакцин хийлгэж болохгүй. Хүүхдүүдэд вакцин хийх талаар дэлхий дахинд судалгааны ажлууд хийгдэж байгаа" гэлээ.
Ковидоор хөнгөн хэлбэрээр өвчилж, гэртээ эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд 14 хоногийн хугацаанд эмчлэгдэж байгаа бөгөөд тэдэнд гэрээр эмчлэх багцыг тараажээ. Уг багцанд халуун бууруулах эм, халууны шил, С витамин, Д витамин багтжээ.
Мөн өрхийн эмч зөвлөгөө өгч, тухайн хүний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд холбоо барих утаснуудыг бичсэн заавар өгсөн байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс E Mongolia цахии хуудас руу орж, гэрээр эмчлэх талаарх номыг онлайнаар унших боломжтой аж. Уг цахим номд коронавирусний халдвар авсан тохиолдолд бидний хэвшүүлэх ёстой есөн дадал багтжээ.
Ковидын халдварын эсрэг вакциныг бусад төрлийн вакцинаас нэг сарын зайтай хийлгэх нь зөв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )