Монголд хэрэглэж байгаа вакцины ҮР ДҮН ХЭРХЭН өөрчлөгдөв

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 28


Манай улсад БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан AstraZeneca вакциныг коронавирусний халдварын эсрэг иргэдээ дархлаажуулахад ашиглаж байна.

Мөн удахгүй ОХУ-ын Спутник V вакцин болон АНУ-ын “Pfizer” вакциныг Засгийн газрын хэлэлцээрийн шугамаар оруулж ирэх юм.

Эдгээр вакцины үр дүн, судалгааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.

ASTRAZENECA ВАКЦИН - ҮР ДҮН 79%
 


АНУ-д хийсэн судалгаагаар АstraZeneca вакцины үр дүн 79 хувьтай байна. Харин настай хүмүүст энэ вакцины үр дүн 80 хувь байна гэж клиникийн туршилтын гурав дахь үе шатны дараа мэдээлжээ. 65-аас дээш насныханд AstraZeneca вакцины үр дүн 80 хувь байсан аж. Судалгаанд АНУ-д энэхүү вакциныг хийлгэсэн 32449 хүн оролцжээ. Судалгааны үеэр АstraZeneca вакцины хоёр дахь тунг эхний тунгаас нь дөрвөн долоо хоногийн дараа хийсэн байна.

“AstraZeneca” компани мөн уг вакцин нь коронавирусний халдвар хүндрэх болон эмнэлэгт хэвтэх эрсдэлээс 100 хувь хамгаална гэж мэдэгдсэн. Судалгаагаагаар АstraZeneca вакцины аюулгүй байдалтай холбоотой ямар ч асуудал илрүүлээгүй байна. Энэ вакциныг цусны бүлэгнэл үүсгэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад цус өтгөрүүлэх, бүлэгнүүлэх ямар ч эрсдэл олоогүй аж. Цусны бүлэгнэл үүсгэж байгаа эсэх судалгааг АstraZeneca вакцины эхний тунг тариулсан 21583 хүнд хийсэн байна.

Европын эмийн агентлагаас (ЕМА) мэдээлснээр АstraZeneca вакцин нь маш ховор төрлийн цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болох ч үүнээс урьдчилан сэргийлж болох аж. АstraZeneca вакцин нь бүх насныхан, бүх үндэстэн ястанд үр дүнтэй гэж АНУ-д явуулсан судалгаагаар тогтоожээ. Судалгаанд оролцсон хүмүүс дунд цагаан болон өнгөт арьстнууд, уугуул америкчууд, ази, латин америк хүмүүс байсан бөгөөд судалгаанд оролцогчдын 20 хувь нь 65 настай хүмүүс, 60 хувь нь коронавирусний халдвараар өвчилвөл хүндрэх аюултай чихрийн шижин, таргалалт, зүрхний өвчин зэрэг ямар нэгэн суурь өвчинтэй хүмүүс байжээ.

Их Британи, ӨАБНУ, Бразилд өмнө нь хийсэн судалгаагаар АstraZeneca вакцины үр дүнг 82 хувь гэсэн билээ. Энэхүү вакцины үр дүнгийн судалгаа дуусаагүй байгааг Оксфордын их сургуулиас мэдээлжээ.

AstraZeneca вакцин нь шимпанзед ханиад томуу үүсгэдэг сулруулсан вирусний үндсэн дээр суурилан хийсэн, коронавирусний генетикийн материалыг агуулсан тарилга юм. Вакциныг хийлгэсний дараа хүний дархлааны системд коронавирус бие организмд орж ирвэл танихад туслах тусгай уураг бий болно.

Европын эмийн агентлагийн (EMA) Гүйцэтгэх захирал Эмер Күүк “Шинжлэх ухааны тодорхой дүгнэлт хийхэд AstraZeneca вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй, коронавирусний эсрэг хэрэглэх ёстой вакцин юм. Энэ вакцин цус өтгөрөлт үүсгэдэг болохыг олж тогтоогоогүй. Ховор тохиолдох цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болохыг үгүйсгэхгүй ч хэдэн сая вакцин хэрэглэснээс долоод нь л ийм тохиолдол гарна” гэжээ.

AstraZeneca вакцины үр дүн нь үүсгэж болох эрсдэлээсээ давсан гэж Европын эмийн агентлаг онцолсон. Энэ вакциныг 11 сая гаруй хүндээ тарьсан Их Британи улсад л гэхэд AstraZeneca вакцин коронавирусний халдварын тархалтыг бууруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоог багасгажээ.

AstraZeneca вакциныг Цельсийн 2-8 хэмд хадгалах боломжтой бөгөөд бусад вакцинтай харьцуулахад түгээхэд хялбар аж.

“PFIZER / BIONTECH” ВАКЦИН - ҮР ДҮН 95%
 


Pfizer болон BioNTech компанийн хамтран гаргасан "BNT162b2" вакцинд ДЭМБ хамгийн түрүүнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Энэхүү вакцин нь 16 ба түүнээс дээш насны хүмүүст зориулагдсан.

Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийг хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад маш бага тоогоор коронавирусний халдвараар өвчилж байгааг баталжээ. "BNT162b2" вакцин нь ковидын халдвараас урьдчилан сэргийлэх 95 хувийн үр дүнтэй байгаа аж. Мөн 16-аас доош насныханд үзүүлэх сөрөг нөлөөгүй нь судалгаагаар батлагджээ.

Pfizer/BioNTech вакцины хүүхдүүдэд зориулсан хувилбар нь 100 хувийн үр дүн үзүүлснийг 12-15 насны 2260 хүүхдэд тарьсан туршилтаар баталсан байна. АНУ-д одоогоор 16-аас дээш насныханд хийж байгаа тус вакцинд зургаан сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.

Вакцины эхний тунг тарьснаас хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг тарих ёстой. Pfizer/BioNTech вакцины хоёр дахь тунг хийснээс хойш ойролцоогоор долоо хоногийн дараа хангалттай дархлаа тогтож байгаа аж.

Pfizer болон BioNTech компанийн удирдлагын баталж байгаагаар энэ вакцин нь коронавирус болон түүний мутацид орсон бүх хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байгаа гэнэ.

АстраЗенека вакцинаас 5-6 дахин үнэтэй байгаа тус вакцин нь уламжлалт бус аргаар, хамгийн сүүлийн үеийн технологиор гаргаж авсан вакцин юм. Дархлааны тогтолцоог коронавирусний эсрэг идэвхжүүлж, дархлааны систем ямар биетүүдийг бий болгох талаар тодорхой мэдээллийг хүлээж авснаар хариу урвал идэвхжих аж. Мөн вакцин хийлгэсний дараа дахин халдвар авах эрсдэл байхгүй, аюулгүй гэж мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.

Pfizer/BioNTech вакцин хадгалах нөхцөлийн хувьд бусад вакцинаас илүү өндөр стандарт шаардана. Цельсийн -70 хэмд хадгалах ёстой.

VERO CELL ВАКЦИН - ҮР ДҮН 79-86%
 


БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин дотооддоо хийсэн судалгаагаар 79 хувийн үр дүн үзүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмирт улсад хийсэн туршилтаар 86 хувийн үр дүн үзүүлжээ.

Хятад улс Vero cell вакциныг 2020 оны долоодугаар сард хүн амынхаа эрсдэл өндөртэй бүлгүүдэд яаралтай горимоор тарихаар баталсан.

Энэхүү вакцин хадгалах горимын хувьд тун энгийн. Ердийн хөргөгчинд 4-8 хэмд хадгалж болох Vero cell вакцины хоёр дахь тунг эхнийхээс нь 21 хоногийн зайтай хийнэ. Хэрвээ хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа өнгөрсөн бол аль болох хурдан дараагийн тунг нь тариулах ёстой юм.

Vero cell вакциныг халдварт саа, улаан бурхан зэрэг өвчний вакциныг гаргаж авсан уламжлалт аргад үндэслэн гаргаж авсан бөгөөд сулруулсан вирусийг агуулсан энэ вакцинд сөрөг нөлөө байхгүй гэж эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ.

Энэхүү вакциныг 1 сая хүнд тарьсны дараа хийсэн судалгаагаар вакцины дараах ямар нэгэн хүндрэл, гаж нөлөө илрээгүй байна.

СПУТНИК V ВАКЦИН - ҮР ДҮН 90%+
 

ОХУ өнгөрсөн зун дэлхийд анх удаагаа ковидын эсрэг үйлчлэх вакцин гаргаж авсан нь Спутник V.

Москва дахь Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдийн гарган авсан Спутник-V вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлжээ. Энэхүү вакцины ковидоос хамгаалах үр дүнг одоогоор 91.6 гэж эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатны мэдээлэл дээр үндэслэн тодорхойлжээ.

Спутник V вакцин нь хүнээс гаргаж авсан аденовирус 6, аденовирус 26-г ашиглаж хийсэн, олон арван жилийн туршид судлагдсан аргаар гаргаж авсан, аюулгүй вакцин аж. Вакцин нь эс рүү нэвтрээд уураг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн уураг нь эсийн гадаргуу дээр гараад ирэнгүүт дархлааны эсүүд түүнийг харь биет байна гэж таниад санамж эсүүд үүсгэнэ. Санамж эсүүд нь дархлааны эсүүдэд ковидыг таних эсрэг биетүүдийг үйлдвэрлэхэд тусална.

Спутник-V-г бусад 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн Файзер, Модерна вакцинуудаас хэд хэдэн давуу талтай гэж Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвөөс мэдээлжээ. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр энэхүү вакцин нь ковидын халдвар хүндрэхээс 100 хувь хамгаалах бөгөөд вакцин тариулсан хүний ялгаруулах эсрэг биетийн түвшин нь ковидоор өвчилсөн хүнийхээс 1.3-1.5 дахин өндөр байжээ. Мөн Спутник-V-г тариулсны дараа толгой өвдөх, дотор муухайрах, сульдах зэрэг шинж тэмдгүүдийн 94 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байгаа аж. Спутник-V вакцины дараах харшлын хариу урвал, анафилаксийн шок зэрэг цочмог хэлбэрийн хариу урвал огт бүртгэгдээгүй. Үнийн хувьд хямд тусах энэхүү вакциныг ердийн хөргөгчинд 2-8 хэмд хадгалах боломжтой.

Оросын Засгийн газрын шадар сайд, Коронавирусний эсрэг тэмцэх шуурхай штабын дарга Татьяна Голиковагийн мэдэгдсэнээр Спутник-V вакциныг тариулсан бол 14 хоногийн турш архи, согтууруулах ундаа болон дархлааг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй.

Спутник-V вакциныг дэлхийн 35 оронд албан ёсоор бүртгэжээ. ОХУ-аас энэхүү вакциныг авах захиалгаа дэлхийн 52 орон ирүүлсэн байна. Монгол Улсын тухайд, 1 сая тун Спутник V вакцин оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийж байгаа талаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн нийтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдэгдсэн юм. Мөн ОХУ манай улсад 300 мянган тун Спутник V вакциныг бэлэглэнэ гэсэн яриа байгаа аж. Вакциныг орж ирэхээр нь иргэддээ мэдээлэл өгнө гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 36 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.10.22.21) 2021 оны 05 сарын 02

харшилтай иргэдээ яахын болоо надад харшилтай гээд вакцин хийгээгүй шдээ харшилтай иргэддээ вакцин хийх хийхгүй дархлаагаа хэрхэн дэмжих талаар мэдээлэл өгмөөр юмаа.

0  |  0
Зочин(64.119.16.185) 2021 оны 05 сарын 01

Хэзээний мэдээлэл энэ тэндээс цуглуулж бичсэн аядаа вэ. Спутник гэхэд л 60 орон зөвшөөрөөд байгаа. Манай мэдээллийн сайтууд олон мэдээллийн эх үүсвэрээс судалж баймаар юм. Үнэхээр чадвар муутай байх юм.

0  |  0
zochin(66.181.190.74) 2021 оны 05 сарын 01

Vaktsin hiilgesen humuus esreg biet uussenee herhen uzej boloh yum bol uzuulmeer bna yamar humuus uzuuleed bgaa bol\n

0  |  0
р(203.91.115.54) 2021 оны 05 сарын 12

Нэг талыг хэтэрхий барьсан итгэхэд хэцүү л мэдээлэл байна.

1  |  0
zochin(103.212.117.63) 2021 оны 04 сарын 30

гадаадын судалгаа хуулж тавьж байхаар манай улсад ямар вакцин хийлгэсэн хэдэн хүн өвдсөнийг судлаач

1  |  0
Уул(202.9.40.149) 2021 оны 06 сарын 16

хятад ваKцин хийлгэсэн нормал дажгүй хятад эмнэлэг талдаа сайн ази хүмүүсд туршилт хийсэн бусад ваkциныг хүндлэнэ ваkциндаа сайн идэвхитэй хамрагдахыг уриалж бна ханиадны л ваkцин шүү бүү ай

0  |  1
Отгооо(121.129.19.136) 2021 оны 05 сарын 06

Астра файзер аймаар бие хямраажын гсээн.Хятад Оросоо дагасан нь зөв .МЗГ зөв сонголт хийж бна гдгт итгэлтэй бна

1  |  2
Зочин(103.10.22.140) 2021 оны 04 сарын 29

Хориглох заалттай хийлгэж болохгүй хүмүүс нь яах юм. Йиш тийшээ явж болохгүй юм уу?. Хятад хийж болохгүй гэсэн Тэгээд Орос вакцин болох эсэхийгээ мэдмээр байх юм. \n\n

0  |  0
Tso(150.129.143.138) 2021 оны 04 сарын 29

Sputnik hiilgesen hun bgaa l bgaa bhguiyu. Sudalgaa hiisniig bodohod

1  |  0
Хохоххо(192.82.67.17) 2021 оны 04 сарын 29

Гайтай хужаа нар хүндийн вакцин гаргаад тэрийг нь манай дээдчүүл авчраад хүчээр чаачих вий дээ түй түй хужаа нар битгий хийгээсэй

0  |  0
zochin(66.181.182.22) 2021 оны 04 сарын 30

hvvhded yaraltai hamgalah vakzim hiih heregtei surguulu tsetserleg oruul ayaltau

2  |  3
Ф(203.91.115.52) 2021 оны 04 сарын 29

Хэзээний мэдээ орчуулаад байгаа юм бэ? Спутник-V тарьсны дараах үр дүн 97.6% болсон, Pfizer Өмнөд Африкийн штамд нөлөөлөхгүй байгаа.

9  |  0
Цэцэн(202.9.40.108) 2021 оны 04 сарын 29

Vero cell улс болгонд өөр зааж байгаа зөвхөн АНЭУд 86 заасан тэгээд Америк Европын улсууд вакцин гэж үзэхгүй байгаа хэдэн ядуу орнууд л авч байна даа анх зарласан 2р тунг 28 дахь хоногт хийлгэхэд 100% бол үлгэр болсон сүүлийн авч байгаа улсууд бүгд 21дэх хоног болсон

2  |  0
Энхэ(66.181.161.56) 2021 оны 04 сарын 29

Sinovac zurag hiichih, SINOPHARM

0  |  1
Зочин(139.5.216.96) 2021 оны 04 сарын 29

Спутник хийлгэе чинбүрэн бол худалч худлаа дүртэй хүн хавдраас ашиг олдог

3  |  0
Шү(202.126.90.141) 2021 оны 05 сарын 01

Хүүхдүүдэд вакцин хийхээр шийдсэн бол эртхэн шиг Пфайзер зэрэг үр дүн нь ил тод, сайн судлагдсан вакцинаа оруулж ирж хийлгэх хэрэгтэй бна!!!!!!!!

10  |  1
Шү(202.126.90.141) 2021 оны 04 сарын 29

Өчигдөр Астразенека (Astrazeneca, Covax) гэж бисэн вакцин бналээ, түүнийг хийлгэсэн. Хугацаа нь 2021-05 сард дуусах вакцин бнлээ. Хугацаа луусах дөхсөн учир манайхруу явуулсан байх.

2  |  0
зочин(122.201.24.36) 2021 оны 04 сарын 30

файзер вакциныг шүтсэн хүмүүс их байх шиг байна.хүүхдэдээ хийлгий ч гэх шиг.Чинбүрэн эмч ярьсан шдээ.30-аас доош насны хүмүүст хийвэл зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж байнаа гэж.Цоо шинэ төрлийн вакцин учраас урт хугацаандаа ямар нөлөөтэй байхыг хийсэн хүмүүс нь ч мэдэхгүй байгаа.

4  |  1
Зочин(202.179.27.118) 2021 оны 04 сарын 29

Оросууд вакцины зах зээлийн том тоглгч биш, үйлдвэрлэх хүчин чадал муу тул олноор хийж амжихгүй байх шиг байна. Ямарсайндаа гадаадад үйлдвэрлүүлж байна. Дотооддоо вакцин хийлгэсэн тоо хувь нь манайхаас дор байгаа, вакцин байсан ч хүмүүсийн итгэл, идэвхи муу гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Ганц Москвад гэхэд 7 хоногт 300 мянган тун хийлгэх жишээтэй.

1  |  1
Яг(202.21.108.166) 2021 оны 05 сарын 03

Спутник хэрэгтэй дээ?!!!

3  |  1
Zochin(202.9.46.229) 2021 оны 04 сарын 29

Manaid hyatdiin gantshan verocell l gesen vaktsin tarij bga yu??

3  |  0
zochin(49.0.142.100) 2021 оны 04 сарын 29

pfizer oruulaad ireh company bnu mongoo tolood hiilgeh hun zondoo baigaa shd.

3  |  0
үнэн(66.181.180.248) 2021 оны 04 сарын 29

Бүх л талаараа ”ФАЙЗЕР” вакцин дэлхийд №1 байгаа н батлагдаад байншт. Том хүнийх нь ч олдохгүй байгаа юм бол хүүхдүүдэд зориулсан ФАЙЗЕР яаралтай захиалаачээ, улс юм бол. Монгол хүүхдүүддээ тарьж өвдөх , тараах зовлонгоос нь ангижируулмаар байншт

9  |  2
Зочин(202.9.46.34) 2021 оны 05 сарын 05

ХАЛДВАРГҮЙ ЭРҮҮЛ САРУУЛ ХҮНИЙГ ХОЁР ТУН ВАКЦИНД ХАМРАГДАХГҮЙГЭЭР НЬ ШАЛТАГЛАН ГАДАГШАА ЯВАХ ЭРХИЙГ НЬ ХААЖ ХОРИГЛОХГҮЙГЭЭР ГАДАГШАА ЧӨЛӨӨТЭЙ ЯВУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.

5  |  6
Зочин(103.26.193.106) 2021 оны 04 сарын 29

Судалгаа хийсэн газрын тодорхой хаяггүй, ямар олон улсаас батлагдсан шинэлэх ухааны сэтгүүлд тавигдсан гэх мэт тодорхой юм алга, зүгээр л АНУ-ын судалгаагаар гээд ямар ч хүн зохиогоод ийм юм бичнэ шүү дээ, зүгээр л засгийн газраас өөрсдийгөө зөвтгөх нэг ээлжит нийтлэл

2  |  0
Дироо(202.126.90.88) 2021 оны 04 сарын 29

Аваач гэхээр тоохгүй байхаар хэн өгөх юм

2  |  0
Засс(202.126.90.88) 2021 оны 05 сарын 05

2 тун хийлгэсэн 3 сая хүн дээр хийсэн судалгаагаар Спутник 97.6 хувь байна гэж Оросын томоохон хэвлэлүүд саяхан мэдэгдсэн

5  |  0
Иргэн(192.82.74.54) 2021 оны 05 сарын 03

Файзер модёрн 2 өвөл ирсэнииг дээгүүрээ өөрсдөө болоод ар гэриихэндээ хиияихээ биздээ одоо энэ 2 вакцинаа оруулж ирээд иргэдэдээ хиилдээ

3  |  0
ЭМЯамныхаан(59.153.115.208) 2021 оны 04 сарын 29

Хятад вакциныг 21 дараа тариулна гсн б.ашдээ. 56хоног гж худлаа залсан б.адаааа

4  |  0
baatar(59.153.112.77) 2021 оны 04 сарын 29

archaagui tur

2  |  0
Холион бантан(64.119.27.57) 2021 оны 04 сарын 29

Хоёр дахь тунгаа хийлгэх санамж мээсэж голдуу бүтэн сарын дараа бн даа. Вероселын хувьд. Энд болохоор 21 хоног байх ёстой гэнээ

3  |  0
Зочин (202.9.46.111) 2021 оны 04 сарын 29

Оросууд огохгуй байхад оруул гээд байх юм

1  |  0
zochin(64.119.21.227) 2021 оны 05 сарын 03

ene hyatad vaccinenii zurag bol sinopharmiin bish sinovac company vaccine-ii zurag baina. manaid bol sinopharmiin vaccine tariad bga gej oilgood bgashde.

2  |  0
Иргэн(59.153.115.156) 2021 оны 04 сарын 29

Спутник мөд орж ирэхгүй дээ.\nҮйлдвэрлэх чадамж нь маш муу байгаа гэсээн

2  |  0
Зочин(202.179.24.49) 2021 оны 04 сарын 29

VERO CELL ВАКЦИН . Хэрвээ хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа өнгөрсөн бол аль болох хурдан дараагийн тунг нь тариулах ёстой юм. ЭМЯ арай өөр юм яриад байсан.

4  |  1
(64.119.24.83) 2021 оны 04 сарын 29

sputnikee oruulaachee

2  |  0
Top