Манай улсад БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан AstraZeneca вакциныг коронавирусний халдварын эсрэг иргэдээ дархлаажуулахад ашиглаж байна. Мөн удахгүй ОХУ-ын Спутник V вакцин болон АНУ-ын “Pfizer” вакциныг Засгийн газрын хэлэлцээрийн шугамаар оруулж ирэх юм.
Эдгээр вакцины үр дүн, судалгааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна.
VERO CELL - ҮР ДҮН 79-86%
БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин дотооддоо хийсэн судалгаагаар 79 хувийн үр дүн үзүүлсэн бол Арабын Нэгдсэн Эмирт улсад хийсэн туршилтаар 86 хувийн үр дүн үзүүлжээ.
Хятад улс Vero cell вакциныг 2020 оны долоодугаар сард хүн амынхаа эрсдэл өндөртэй бүлгүүдэд яаралтай горимоор тарихаар баталсан.
Энэхүү вакцин хадгалах горимын хувьд тун энгийн. Ердийн хөргөгчинд 4-8 хэмд хадгалж болох Vero cell вакцины хоёр дахь тунг эхнийхээс нь 21 хоногийн зайтай хийнэ. Хэрвээ хоёр дахь тунгаа хийлгэх хугацаа өнгөрсөн бол аль болох хурдан дараагийн тунг нь тариулах ёстой юм.
Vero cell вакциныг халдварт саа, улаан бурхан зэрэг өвчний вакциныг гаргаж авсан уламжлалт аргад үндэслэн гаргаж авсан бөгөөд сулруулсан вирусийг агуулсан энэ вакцинд сөрөг нөлөө байхгүй гэж эрдэмтэд хүлээн зөвшөөрчээ.
Энэхүү вакциныг 1 сая хүнд тарьсны дараа хийсэн судалгаагаар вакцины дараах ямар нэгэн хүндрэл, гаж нөлөө илрээгүй байна.
Сэтгэгдэл ( 15 )
Хятадад короно байхгүй болчихсон юм бишүү бүх хүмүүстээ синофармын вакцин хийсэн гэж байна шүү
Энэ 3 дахь тунг хийж байж гарсан хариу байх тэээээ
Эхэлж гарч байсан мэдээнүүд нь худлаа болсон сүүлд авсан улсууд бүгд 2дахь тунг 21 дэх хоног дээр гэж байсан
Дээр үеийн мэдээшд одоо бол бараг энэ хүн өвчилвөл эсэргүүцэхнүү үгүй юу гэсэн тэст шахуу юм гэж үзээд байгаа юм бишүү
Medeelliin ex surwaljaa tawina uu
Minii l bodol shy.4 0s dosh nasniihan bie saitai yamar neg suuri uvchingyi bol vaktsin hiilgeh hereggyi l gej bodoj bga.jingiin ilyydeltei yamar neg uvchin bga tohioldold bas aij boloh yum
21 ees deesh geseen bvv uls torjvvl sain baktsin geseen berotsel
Ёоо, 56 хоног байхад болно гээд л хуцаад бсан биздээ. Вакцинаа нөөцлөхгүй шал худлаа бхан хүний хугацаа хэтрүүлээд, муусөйн тэнэг дуракууд. ЕС, Шадар сайд тэргүүтэй малууд.вакцин хийлгээд лархлаа тогтохгүй юм бна л даа.
79-86% гэдэгт эргэлзэж бна. Хятад эрдэмтэд өөрсдөө вакцин нь үр дүн муутай байгааг хүлээн зөвшөөрсөн.
Турк, Бразил яагаад Хятад вакцин хийгээд хяналтаас гарав, яагаад Хятад вакцинаас татгалзав?
Хятадууд дотоодоо хэрэглэж байгаа вакцин хамгийн их хэмжээгээр иргэдээ хийсэн орны судалгааны дүн л хэрэгтэй дээ вакцины тухай амтай болгон мэдэмхийрэх юм шинжлэх ухаан гэж юм байгаа л бх авсан орнууд 2 дах тунгаа 21-28 хоногоор хийсэн манайх хадгалаагүй учраас л оройтсон байх гэж бодож бна
Чили улсад хийсэн Vero cell вакцины судалгааны үр дүнг мэдээлнэ үү.
Мэдээж 21 хоног үйлчлэх хугацаа ойр байх тусам сайн
ХЯТАД УЛС ӨӨРИЙХӨӨ ИРГЭДЭД НЭГ Ч ДУСЛЫГ ОДОО БОЛТОЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙГАА ВАКЦИНЫГ У.ХҮРЭЛСҮХ АНХ ОРУУЛЖ ИРСЭН ГЭДЭГИЙГ АНХААРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
21, 28, 56 өдөр аль нь үнэн юм бол