СУДАЛГАА I Спутник V вакцин 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Монгол Улс өнөөдрийн байдлаар БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Vero cell вакцин, Их Британи-Шведийн “AstraZeneca” компани болон Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан AstraZeneca вакциныг коронавирусний халдварын эсрэг иргэдээ дархлаажуулахад ашиглаж байна. Мөн удахгүй ОХУ-ын Спутник V вакцин болон АНУ-ын “Pfizer” вакциныг Засгийн газрын хэлэлцээрийн шугамаар оруулж ирэх юм.

Эдгээр вакцины үр дүн, судалгааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг цувралаар хүргэж байна.

СПУТНИК V - ҮР ДҮН 90%+

ОХУ өнгөрсөн зун дэлхийд анх удаагаа ковидын эсрэг үйлчлэх вакцин гаргаж авсан нь Спутник V юм. 

Москва дахь Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвийн эрдэмтдийн гарган авсан Спутник-V вакцин нь 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлжээ. Энэхүү вакцины ковидоос хамгаалах үр дүнг одоогоор 91.6 гэж эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатны мэдээлэл дээр үндэслэн тодорхойлжээ.

Спутник V вакцин нь хүнээс гаргаж авсан аденовирус 6, аденовирус 26-г ашиглаж хийсэн, олон арван жилийн туршид судлагдсан аргаар гаргаж авсан, аюулгүй вакцин аж. Вакцин нь эс рүү нэвтрээд уураг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн уураг нь эсийн гадаргуу дээр гараад ирэнгүүт дархлааны эсүүд түүнийг харь биет байна гэж таниад санамж эсүүд үүсгэнэ. Санамж эсүүд нь дархлааны эсүүдэд ковидыг таних эсрэг биетүүдийг үйлдвэрлэхэд тусална.

Спутник-V вакциныг бусад 90-ээс дээш хувийн үр дүн үзүүлсэн Файзер, Модерна вакцинуудаас хэд хэдэн давуу талтай гэж Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн эрдэм шинжилгээний төвөөс мэдээлжээ. Олон улсын шинжээчдийн дүгнэлтээр энэхүү вакцин нь ковидын халдвар хүндрэхээс 100 хувь хамгаалах бөгөөд вакцин тариулсан хүний ялгаруулах эсрэг биетийн түвшин нь ковидоор өвчилсөн хүнийхээс 1.3-1.5 дахин өндөр байжээ. Мөн Спутник-V-г тариулсны дараа толгой өвдөх, дотор муухайрах, сульдах зэрэг шинж тэмдгүүдийн 94 хувь нь хөнгөн хэлбэрээр илэрч байгаа аж. Спутник-V вакцины дараах харшлын хариу урвал, анафилаксийн шок зэрэг цочмог хэлбэрийн хариу урвал огт бүртгэгдээгүй. Үнийн хувьд хямд тусах энэхүү вакциныг ердийн хөргөгчинд 2-8 хэмд хадгалах боломжтой.

Оросын Засгийн газрын шадар сайд, Коронавирусний эсрэг тэмцэх шуурхай штабын дарга Татьяна Голиковагийн мэдэгдсэнээр Спутник-V вакциныг тариулсан бол 14 хоногийн турш архи, согтууруулах ундаа болон дархлааг дарангуйлдаг эм хэрэглэж болохгүй.

Спутник-V вакциныг дэлхийн 35 оронд албан ёсоор бүртгэжээ. ОХУ-аас энэхүү вакциныг авах захиалгаа дэлхийн 52 орон ирүүлсэн байна. Монгол Улсын тухайд, 1 сая тун Спутник V вакцин оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийж байгаа талаар ЭМЯ-ны Эрүүл мэндийн нийтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдэгдсэн юм. Мөн ОХУ манай улсад 300 мянган тун Спутник V вакциныг бэлэглэнэ гэсэн яриа байгаа аж. Вакциныг орж ирэхээр нь иргэддээ мэдээлэл өгнө гэсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч(202.9.46.60) 2021 оны 04 сарын 29

Орос вакцин угаасаа сайн вакцин юун хужаагийн хог вакцинаас Монголчууд татгалз.

1  |  0
Заагч(202.9.46.60) 2021 оны 04 сарын 29

Орос вакцин угаасаа сайн вакцин юун хужаагийн хог вакцинаас Монголчууд татгалз.

1  |  0
Уншигч (139.5.218.36) 2021 оны 04 сарын 29

Том том яриад байсан Батцэцэг хаачсан бэ.хоосон чалчигчийг солих хэрэгтэй.тун жижигхэн амьтан байна.оху яаж тоох вэ дээр.

2  |  0
.., (139.5.218.100) 2021 оны 04 сарын 29

Дэлхий дээр мөнгөтэй, эрүүл саруулаар, шинжлэх ухаанчаар сэтгэдэг хүмүүс эсвэл фөйзер,эсвэл модернаа л тариулж байгаа. Жонсон, астразеника, хятад, орос вакциныг 2-р сорт гэж үзэж, хандаж бна. Иванууд худлаа хэт хөөсрүүлэлт хийж байгаан.

0  |  2
ВАНГА(103.212.119.112) 2021 оны 04 сарын 29

Оросын эмэгтэйчүүд олон сайхан хүүхэд төрүүлж Ирээдүйд Орос орон дэлхийд тэргүүлнэ гэж зөгнөн хэлсэн байдаг. Агуу Оросын Ард түмэнд баярлалаа. Хүн төрлөхтнийг аварч байна.

1  |  0
Top