ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Өнөөдөр 2022.05.25. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 05 цаг 03 минутад мандлаа, 20 цаг 35 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 6 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Аргентинд Тавдугаар сарын хувьсгалын өдөр, Иорданд Тусгаар тогтнолын баяр, ОХУ-д Хэл судлаачдын өдөр, Суданд Хувьсгалын баяр, Туркменистанд Ашхабадын өдөр, Украинд Киев хотын өдөр.

Энэ өдөр Америкийн кино зохиолч Боб Гейл, ОХУ-ын дуучин Кристина Орбакайте, Германы “Scorpions” хамтлагийн гоцлол дуучин Клаус Майне, Аргентины зохион бүтээгч Аугусто Сикаре, Америкийн жүжигчин Конни Селлекка зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1915 оны энэ өдөр Гурван улсын Хиагтын гэрээг Их дундад иргэн улс, Их Орос улс, Монгол Улс нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1521 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан V Чарльз Мартин Лютерийг тэрс үзэлтэн гэж зарлажээ.

1833 оны энэ өдөр Чили улс Үндсэн хуулиа соёрхон баталж, тусгаар тогтносноо нийтэд тунхагласан билээ.

1963 оны энэ өдөр Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотод Африкийн нэгдсэн холбоо байгуулагджээ.

2009 оны энэ өдөр БНАСАУ газар дор 20 килотонн хүчтэй цөмийн туршилт хийсэн байна.

2011 оны энэ өдөр Америкт 25 жил үргэлжилсэн алдарт “Опра Уинфри шоу” албан ёсоор сүүлчийн дугаараа гаргасан байна.

Энэ өдөр үс засуулвал нүд бүрэлзэн улцайна.

Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top