ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 07

Өнөөдөр 2022.06.07. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 48 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Бразилын хөлбөмбөгч Кафу, Америкийн хоккейч Майк Модано, сагсанбөмбөгч Аллен Изэйн Айверсон, жүжигчин Лариса Олейник, Оросын дуучин Глюкоза, Австралийн рэппер Игги Азалеа зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1962 оны энэ өдөр БНМАУ Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд элсжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1919 оны энэ өдөр Нью-Йоркт жолооны шалгалтад анх удаагаа бичгээр тест авах журам оруулжээ.

1929 оны энэ өдөр Ватикан улс үүсгэн байгуулагдсан.

1960 оны энэ өдөр Саудын Арабд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмшихийг зөвшөөрчээ.

1965 оны энэ өдөр “Sony” корпорац анхны гэрийн видео магнитофоныг танилцуулжээ.

1981 оны энэ өдөр Израилийн Агаарын цэргийн хүчин Иракийн Осирак цөмийн реакторыг бөмбөгдөж, бүрэн устгажээ.

2001 оны энэ өдөр Их Британид парламентын сонгууль болж, лейбористууд дараалан хоёр дахь удаагаа ялалт байгуулав.

Өнөөдөр үс засуулвал нас уртасна.

Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top