ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Өнөөдөр 2022.06.08. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 6 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн далайн өдөр. Мөн Дэлхийн тархины хавдартай тэмцэх өдөр юм. Өнөөдөр Перуд Инженерийн өдөр бол Орост Нийгмийн салбарын ажилтнуудын өдөр, Карелид Бүгд найрамдах улсын өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, найруулагч Кинен Айвори Уэйанс, Английн рок дуучин Мик Хакнелл, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Жулианна Маргулис, дуучин Канье Уэст, Аргентины хөлбөмбөгч Хавьер Маскерано зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1962 оны энэ өдөр Лондоны “New Musical Express” нь цомгуудын анхны хит-парадыг гаргажээ.

1963 оны энэ өдөр Америкийн зүрх судасны эмч нар тамхи татахын эсрэг анхны кампанит ажлаа эхлүүлжээ.

1964 оны энэ өдөр Исланд улс “ЮНЕСКО”-гийн гишүүн болов.

1965 оны энэ өдөр Америкийн «Фрито-Лей» болон «Пепси-Кола» компаниуд нэгдэж «PepsiCo» компанийг үүсгэсэн байна.

2002 оны энэ өдөр Киевт хуучин Зөвлөлтийн орнууд дотроо хамгийн том кино театр болох “Киевская Русь” кино театрыг засварын дараа сэргээн нээжээ.

2011 оны энэ өдөр Беларуст “Олон нийтийн сүлжээн дэх хувьсгал” нэрэн дор эсэргүүцлийн арга хэмжээ эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ.

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Дашнямтай өдөр.

Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top