Тэгш ойтой аймгуудын наадам долдугаар сарын 22-30-нд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаанаар аймгуудын баяр наадмын тухай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорноговь аймгаас бусад бүх аймгийн баяр наадмыг улсын наадамтай ижил хугацаанд буюу долдугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх сумдын хувьд энэ жил тэгш ойн таарч байгаа бөгөөд бүсийн хурдан морины уралдаантай нь нэгтгээд ийнхүү долдугаар сарын 22-30-ны хооронд зохион байгуулахаар болсон ажээ. 

Энэ жил Тулгар төр байгуулагдсаны түүхт 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой, Ардын хувьсгалын 101 жилийн ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан "Улаанбаатарын үдэш" арга хэмжээг Хүй долоон худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. 

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны тасалбарыг цахимаар зохион байгуулахаар Цахим хөгжил харилцаа холбооны яам хариуцан ажиллаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top