ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Өнөөдөр 2022.06.09. Билгийн тооллын 10. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Канадын жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Майкл Жей Фокс, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Жонни Депп, Германы хөлбөмбөгч Мирослав Клозе, Америк, Израилийн жүжигчин Натали Портман, Английн жүжигчин Лорен Сока зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1963 оны энэ өдөр Уинстон Черчилль АНУ-ын Хүндэт иргэн болжээ.

1969 оны энэ өдөр Брайан Жонс “Роллинг Стоунс” хамтлагаас гарч буйгаа мэдэгдэж, түүний оронд Мик Тэйлор оржээ.

1993 оны энэ өдөр АНУ-д Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” кино дэлгэцнээ гарсан байна.

1994 оны энэ өдөр Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын нийслэлийг Алма-Атыгаас Астана руу шилжүүлэх талаараа мэдэгджээ. Казахстаны нийслэл Астана хот нь 2019 оноос Нур-Султан болсон юм.

1995 оны энэ өдөр Украины Ерөнхийлөгч Леонид Кучма болон ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар Сочи хотноо Хар тэнгисийн флотыг хуваах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.

Өнөөдөр үс засуулвал эрч хүч ихэснэ.

Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top