ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Өнөөдөр 2022.06.10. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 13 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Иорданд Армийн өдөр, Италид Тэнгисийн цэргийн өдөр, Молдавд Хилчдийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн модель Кэйт Аптон, жүжигчин Жина Гершон, Жинн Трипплхорн, Италийн хөлбөмбөгч Марко Андреолли, Францын жүжигчин Венсан Перес, Английн жүжигчин Элизабет Хёрли, Оросын дуучин МакSим зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1793 оны энэ өдөр Парист дэлхийн анхны нийтийн амьтны хүрээлэн нээгджээ.

Мөн оны энэ өдөр Вашингтон АНУ-ын нийслэл хот болов.

1909 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа “SOS” дохиог ашиглажээ. Энэхүү дохио нь гурван цэг, гурван зураас, бас гурван цэгээс бүрддэг.

Мөн оны энэ өдөр Австралийн нийслэл Канберра хот үүсгэн байгуулагджээ.

1921 оны энэ өдөр ОХУ-ын Тула мужийн “Ясная Поляна”-д Лев Толстойн гэр музейг байгуулсан билээ. Лев Толстой “Ясная Поляна”-д 60 орчим жил амьдарч, “Дайн ба энх”, “Анна Каренина” зэрэг алдартай олон бүтээлээ туурвижээ.

1940 оны энэ өдөр Итали улс Франц, Их Британид дайн зарлажээ.

1943 оны энэ өдөр Америкийн худалдаачин Милтон Рэйнолдс Унгарын иргэн Ласло Бирогийн зохион бүтээсэн авто үзэгний патентыг АНУ-д авсан байна.

1947 оны энэ өдөр Шведийн “Сааб” компани анхны автомашинаа үйлдвэрлэжээ.

1967 оны энэ өдөр Ойрх Дорнодод Израил, Египет, Сири, Иордан, Ирак, Алжирын хооронд болсон зургаан өдрийн дайн дууссан байна.

1971 оны энэ өдөр АНУ Хятадын худалдаанд тавьсан хоригоо цуцалжээ.

Өнөөдөр үс засуулвал эрхтэн хурц болно.

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top