ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Өнөөдөр 2022.06.13. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Унгарт Зохион бүтээгчдийн өдөр.

Өнөөдөр Швед, Америкийн жүжигчин Стеллан Скарсгорд, Америкийн жүжигчин Тим Аллен, Элли Шиди, Крис Эванс, ихэр жүжигчид Мэри-Кэйт ба Эшли Олсен, Аарон Тэйлор-Жонсон, Шведийн дуучин, “Eurovision 2015” наадмын ялагч Монс Сельмерлёв зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Венецид Гитлер, Муссолини нарын уулзалт болжээ.

1942 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Стратегийн үйлчилгээний алба байгуулах шийдвэр гаргажээ. Энэ нь хожмоо Тагнуулын төв газар болсон юм.

Мөн оны энэ өдөр Германы “Фау-1” далавчит пуужинг анх удаагаа байлдааны зорилгоор ашиглав.

1958 оны энэ өдөр Хятадын анхны цөмийн туршилтын реактор ашиглалтад оржээ.

1961 оны энэ өдөр Калугад Юрий Гагарин дэлхийн анхны Сансрын нисэгчдийн музейн суурийн чулууг тавьсан байна.

2000 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгосын удирдагч нар анх удаагаа уулзжээ.

2009 оны энэ өдөр Тегеранд Махмуд Ахмадинежадыг Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсжээ.

Өнөөдөр үс засуулвал эд мал арвидна.

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Харин мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top