ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Өнөөдөр 2022.06.16. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа, 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын африк хүүхдүүдийн өдөр. Аргентинд өнөөдөр Инженерүүдийн өдөр бол Өмнөд Африкт Залуусын өдөр.

Өнөөдөр Энэтхэгийн жүжигчин Митхун Чакраборти, Панамын боксчин, дэлхийн аварга Роберто Дуран, Оросын хөгжмийн зохиолч, Европын кино академийн шагналт Юрий Ханон, испани гаралтай Германы жүжигчин Даниэл Брюль, Их Британийн дуучин Жон Ньюмен зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1903 оны энэ өдөр “Форд мотор” компани үүсгэн байгуулагджээ.

Мөн АНУ-д “Пепси-кола” гэх худалдааны маркийг бүртгэжээ.

1913 оны энэ өдөр Өмнөд Африкийн парламент өнгөт арьстнууд газар өмчлөхийг хориглосон байна.

1918 оны энэ өдөр Зөвлөлт Орост цаазын ялыг албан ёсоор сэргээжээ.

1943 оны энэ өдөр 54 настай Чарли Чаплин 18 настай Уна О’Нилтэй гэрлэжээ. Тэд 30 гаруй жил хамт амьдарч, найман хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн юм.

1944 оны энэ өдөр Исланд улс Үндсэн хуулиа баталжээ.

1963 оны энэ өдөр дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгчтэй “Восток-6” сансрын хөлөг хөөрчээ. Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч нь Валентина Терешкова билээ.

1972 оны энэ өдөр Нью-Йорк хотод Жазз хөгжмийн музей нээгджээ.

1974 оны энэ өдөр Сомалид оюутнууд нүүдэлчдэд уншиж, бичиж сургахаар болж, үүний тулд их сургуулийг жилийн хугацаанд хааж байгааг зарлав.

1976 оны энэ өдөр ӨАБНУ-д залуусын бослого эхэлсэн байна.

Өнөөдөр үс засуулвал өнгө зүс доройтно.

Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top