ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Өнөөдөр 2022.06.17. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа, 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 26 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдөр. Латвид өнөөдөр Латви улсын өдөр бол Индонезид Хүүхдүүдийн өдөр.

Өнөөдөр Мексикийн дуучин, жүжигчин Саша Сокол, Энэтхэгийн теннисчин Леандер Паес, Америкийн теннисчин Винус Уильямс, Австралийн усанд сэлэлтийн тамирчин, Олимпын гурван удаагийн аварга Стефани Райс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр дэлхийд томоохонд тооцогдож байсан “АНТ-20” онгоцны анхны туршилтын нислэг болжээ.

1950 оны энэ өдөр Чикагогийн мэс засалч Ричард Лоулер дэлхийд анх удаагаа бөөр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг 45 минутад хийсэн байна.

1967 оны энэ өдөр БНХАУ устөрөгчийн бөмбөгийг анх удаа туршжээ.

1982 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурал дээр ЗСБНХУ-ыг харгис гүрэн гэж нэрлэжээ.

2000 оны энэ өдөр Москвад болсон Их Британийн Элчин сайдын яамны шинэ барилгын нээлтийн ёслолд Их Британийн гүнж Анна, Гадаад хэргийн сайд Робин Кук нар ирж оролцжээ.

Өнөөдөр үс засуулвал эд малын гарлагатай.

Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top