ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 18

Өнөөдөр 2022.06.18. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа, 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 16 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Хүний эрхийн өдөр бол Камбожид Хатан хааны төрсөн өдөр, Сейшелийн арлуудад Үндсэн хуулийн өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, “Эмми”-гийн хоёр удаагийн шагналт Кэрол Кэйн, Италийн жүжигчин, модель Изабелла Росселлини, Америкийн рок хөгжимчин, “Guns N' Roses” хамтлагийн гишүүн Диззи Рид, жүжигчин Ким Диккенс, Канадын хоккейчин Мартен Сен-Луи, Оросын хөтлөгч, сэтгүүлч, нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1812: АНУ Их Британид дайн зарлажээ.

1907: Лондонд Жорж Бернард Шоу, Марк Твен нар уулзжээ.

1946: Италийг бүгд найрамдах улс гэж зарласан байна.

1959: Англиас АНУ-д анх удаагаа телевизийн нэвтрүүлэг дамжуулагджээ.

Мөн энэ өдөр пуужин тээвэрлэгч “Восток-Л” Зөвлөлтийн “Луна-2А” станцаас хөөрөв.

1960: Оросын долоо хоног тутмын “За рубежом” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

2006: Казахстаны анхны геостационар хиймэл дагуул Казсат Байконур сансрын станцаас хөөрчээ.

Өнөөдөр сайн нөхөртэй нөхөрлөнө. 

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Харин гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top