ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Өнөөдөр 2022.06.20. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дүрвэгсдийн өдөр. Мөн Амьтны хүрээлэнгийн заануудыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Аргентинд өнөөдөр Төрийн далбааны өдөр бол Сенегалд Тусгаар тогтнолын, Узбекистанд Бүрэн эрхт байдлын өдөр юм.

Өнөөдөр Францын нэрт улстөрч Жан-Мари Ле Пен, Америкийн дуучин Лайонел Ричи, “Оскар”, “BAFTA”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт Австралийн жүжигчин Николь Кидман, Америкийн кино найруулагч Роберт Родригес, Английн хөлбөмбөгч Фрэнк Лэмпард зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1950 оны энэ өдөр “Правда” сонинд Сталины «Марксизм ба хэл шинжлэл» нийтлэл хэвлэгджээ.

1954 оны энэ өдөр Болгар, Румыны хооронд “Найрамдлын гүүр” нээжээ.

1969 оны энэ өдөр Родезиа буюу орчин үеийн Зимбабвед иргэд бүх нийтийн санал хураалтаар тус улсыг Бүгд найрамдах улс гэж зарлахыг дэмжсэн байна.

1990 оны энэ өдөр Узбекистаны бүрэн эрхт байдлыг зарлан тунхаглажээ.

1992 оны энэ өдөр Тувад ОХУ-аас тусгаар болох бүх нийтийн санал хураалт явуулахаар гарын үсэг цуглуулжээ.

Өнөөдөр үс засуулвал идээ ундаа элбэг олдоно.

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top