ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Өнөөдөр 2022.06.22. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эл Салвадорт Багш нарын өдөр бол Хорватад Фашистын эсрэг тэмцлийн өдөр, Беларуст Аугаа их эх орны дайнд оролцсон хүмүүсийг дурсах өдөр.

Өнөөдөр Америкийн поп дуучин, жүжигчин, Грэмми, Тони, Эммигийн шагналт Синди Лопер, Австралийн бас гитарчин, INXS рок хамтлагийн гишүүн Харри Бирс, Америкийн жүжигчин Трэйси Поллан, зохиолч Дэн Браун, Германы кино найруулагч Уве Болл, Францын жүжигчин Эммануэл Сенье зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1634 оны энэ өдөр Рембрандт өөрийн шүтээн Саскиа ван Эйленбюрхтэй гэрлэжээ.

1671 оны энэ өдөр Османы эзэнт гүрэн Речь Посполитад дайн зарлав.

1815 оны энэ өдөр Наполеон Бонапарт Ватерлоогийн тулаанд ялагдсаныхаа дараа хаан ширээнээс буух тухай сүүлчийн удаа гарын үсэг зуржээ.

1906 оны энэ өдөр Ослод Норвегийн тусгаар тогтнолыг эргүүлэн авчирсан VII Хоконд хаан титэм олгов.

1910 оны энэ өдөр Европт анхны агаарын зорчигч тээврийн шугам Фридрихсхафен-Дюссельдорф чиглэлд нээгджээ.

1915 оны энэ өдөр Австри, Германы цэргүүд Львов хотыг эзэлжээ.

1973 оны энэ өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман улс НҮБ-ын гишүүн болжээ.

1999 оны энэ өдөр Филиппинд галт уул дэлбэрэв.

2009 оны энэ өдөр Ингушетийн Ерөнхийлөгч Юнус-бек Евкуровыг барьцаалж, шархдуулсан байна.

Өнөөдөр үс засуулвал өвчин эмгэг ирнэ.

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Зуны туйл, халууны ес 17 цаг 45 минутад эхэлнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top