ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 24

Өнөөдөр 2022.06.24. Билгийн тооллын 26. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 30 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Венесуэлд Армийн өдөр, ОХУ-ын Чувашт Бүгд найрамдах улсын өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин Питер Уэллер, Их Британийн бөмбөрчин, «Fleetwood Mac» хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Мик Флитвуд, Америкийн жүжигчин Нэнси Аллен, Зөвлөлт болон Израилийн шатарчин Борис Гельфанд, Оросын дуучин Елена Перова, Аргентины хөлбөмбөгч Лионель Месси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1901 оны энэ өдөр Парист 19 настай зураач Пабло Руиса Пикассогийн анхны үзэсгэлэн нээгджээ.

1930 оны энэ өдөр Онгоц илрүүлэх анхны радарыг ашиглажээ.

1934 оны энэ өдөр Украины нийслэл хот Харьковоос Киевт шилжив.

1945 оны энэ өдөр Улаан талбайд Ялалтын баярын жагсаал болж, маршал Г.К.Жуков оролцжээ.

1951 оны энэ өдөр Арилжааны “CBS” телевиз нээгджээ.

1973 оны энэ өдөр Леонид Брежнев АНУ-д айлчлахдаа хүйтэн дайн дууссан гэж хэлсэн байна.

1990 оны энэ өдөр Виктор Цойн болон «Кино» хамтлагийн сүүлчийн тоглолт Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон юм.

2010 оны энэ өдөр Австралийн Ерөнхий сайд болон эрх баригч Лейборист намын даргаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогджээ. Тэр нь Жулиа Гиллард юм.

Өнөөдөр үс засуулвал жаргал үргэлжид ирнэ.

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top