ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 06 сарын 27

Өнөөдөр 2022.06.27. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын загасчдын өдөр. Вьетнамд өнөөдөр Үндэсний Тэт Доаннго баяр, Жибутид Тусгаар тогтнолын өдөр, ОХУ-д Залуучуудын өдөр, Тажикистанд Үндэсний эв нэгдлийн өдөр, Узбекистанд Хэвлэлийн ажилтнуудын баяр, Чехид Хэлмэгдэгсдийг дурсах өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн хөлбөмбөгийн домог Раул, Америкийн жүжигчин Тоби Магуайр, Польшийн найруулагч, Оскарын шагналт Януш Каминский, Английн жүжигчин Мэттью Льюис, ОХУ-ын дуучин Алсу зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1615 оны энэ өдөр европчууд анх удаа Хятадаас цай худалдаж авсан байна.

1844 оны энэ өдөр Америкийн “Карфаген” шоронд Мормоны сүм хийдийг үндэслэгч Смит алагджээ.

1898 оны энэ өдөр Канадын далайчин Жошуа Слокамын далбаат завиар дэлхийг тойрсон анхны аялал амжилттай өндөрлөжээ.

1931 оны энэ өдөр АНУ-д зохион бүтээгч Игорь Сикорский анхны нисдэг тэрэг бүтээх патентыг авсан байна.

1967 оны энэ өдөр Английн Энфилд хотод дэлхийд анх удаа бэлэн мөнгөний АТМ машин тавигджээ.

1991 оны энэ өдөр Югославын дайн эхэлжээ.

1997 оны энэ өдөр Тажикистанд Иргэний дайн дуусав.

2010 оны энэ өдөр Исландад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль баталж, Ерөнхий сайд Йоханна Сигурдардоттир нь дэлхийд анхны ижил хүйстэн гэр бүл болсон юм.

Өнөөдөр үс засуулвал сүлд тэнэж одно.

Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top