ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Өнөөдөр 2022.06.28. Билгийн тооллын 30. Монгол эх оронд маань нар 04 цаг 55 минутад мандлаа, 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 30 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украинд Үндсэн хуулийн өдөр бол Казахстанд Холбоо, мэдээллийн салбарын ажилчдын өдөр.

Энэ өдөр Америкийн бизнесмен, инженер, SpaceX, Тесла моторс компанийн CEO Илон Маск, Оскарын шагналт  жүжигчин Кэти Бейтс, Францын хөлбөмбөгч Фабьен Бартез, Германы физикч, Нобелийн шагналт Клаус фон Клитцинг, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Со Жү Хён зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1904 оны энэ өдөр Норвегийн “Норж” хөлөг онгоц живж, 635 хүн амиа алдсан нь XX зууны хамгийн том ослын нэгд тооцогддог.

1911 оны энэ өдөр Египетийн Нахлад 10 кг солир унажээ. Энэ солир Ангараг гарагт ус байгааг баталсан юм.

1914 оны энэ өдөр Сараевод Австрийн хаан ширээ залгамжлагч Франц Фердинандын амь насанд халджээ. Энэ нь Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх шалтаг болсон юм.

1989 оны энэ өдөр Киев хотод Украины нэрт хөлбөмбөгч Олег Блохины зодог тайлах ёслол болж, Зөвлөлтийн шигшээ баг Дэлхийн шигшээ багтай тогложээ.

1997 оны энэ өдөр мэргэжлийн боксчин Майк Тайсон өрсөлдөгч Эвандер Холифилдийн чихийг хазан тасалж, дуулиан тарьж байлаа.

2018 оны энэ өдөр Японы бейсболын манга “Докабэн” 46 жил үргэлжилсний эцэст дуусжээ.

Өнөөдөр үс засуулвал Эрлэг лугаа учирна.

Энэ өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top