Приус осолдож, 15 настай зорчигч охин нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 28

Сэлэнгэ аймаг Шаамар сум III багийн нутагт зургаадугаар сарын 27-ны өдрийн 18:00 цагт иргэн А /20 настай, эрэгтэй/ нь Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад онхолдож зорчиж явсан зорчигч 15 настай, эмэгтэй/ нас барж, зорчиж явсан 2 иргэний биед гэмтэл учирлаа.

Тухайн зам тээврийн осол гарахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, зам орчны нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйн улмаас гарсан байж болзошгүй үндэслэлээр шалгалтын ажиллагааг цагдаагийн байгууллагаас явуулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 29

Хоосон тархи жолоодож явж дээ хайран охин.

0  |  0
Top