ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

Өнөөдөр 2022.07.04. Билгийн тооллын 5. Монгол эх оронд маань нар 04 цаг 59 минутад мандлаа, 20 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Багамын аралд Хатан хааны өдөр, Кайман аралд Үндсэн хуулийн өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Америкт Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн жүжигчин Жина Лоллобрижида, домогт хөлбөмбөгч Альфредо Ди Стефано, Нобелийн шагналт эдийн засагч Жерар Дебрё, Колумбын Ерөнхийлөгч асан Альваро Урибе, Японы дуучин Гакт, Шотландын жүжигчин Кейт Дики зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1776 оны энэ өдөр Америкийн Ерөнхийлөгч Жорж Вашингтон “Тусгаар тогтнолын баримт”-д гарын үсэг зурсан байна. Үүнээс хойш энэ өдрийг АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр хэмээн тэмдэглэдэг болжээ.

1819 оны энэ өдөр Кронштадт боомтоос “Восток”, “Мирный” хөлөг онгоц дэлхийг тойрох аялалдаа гарчээ. Энэ аяллын үеэр Антарктид тивийг нээсэн юм.

1829 оны энэ өдөр Англид нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа автобус үйлчилж эхлэв.

1848 оны энэ өдөр Карл Маркс, Фридрих Энгельс нар “Коммунист намын тунхаг” бүтээлээ хэвлүүлжээ.

1865 оны энэ өдөр Английн зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” ном худалдаанд гарчээ.

1906 оны энэ өдөр Этиоп улс тусгаар тогтнолоо зарлав.

1934 оны энэ өдөр нэрт боксчин Жо Луис мэргэжлийн бокст шилжсэн байна.

1960 оны энэ өдөр Америкийн Төрийн далбаан дээр Хавайн арлыг тэмдэглэсэн 50 дахь од нэмэгджээ.

1987 оны энэ өдөр Японы NHK телевиз дэлхийд анх удаагаа хиймэл дагуул ашиглан 24 цаг мэдээллээ дамжуулж эхлэв.

Өнөөдөр үс засуулвал Эд мал арвижна.

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Модон хохимой, Тэрсүүд өдөр.

Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top