ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 26

Өнөөдөр 2022.07.26. Билгийн тооллын 28. Монгол эх оронд маань нар 05 цаг 21 минутад мандлаа, 20 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Мальдивд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Английн жүжигчин Хелен Миррен, Америкийн жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Кевин Спейси, Японы төгөлдөр хуурч Кэйко Мацүи, Америкийн жүжигчин Сандра Буллок, Жейсон Стейтем, Оросын “Иванушки International” хамтлагийн дуучин Андрей Григорьев-Аполлонов зэрэг алдартан мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Уильям Тафт Канадтай харилцах гэрээ байгуулжээ.

1937 оны энэ өдөр Япон улс Хятадад цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.

1951 оны энэ өдөр Нидерланд, Германы дайн дуусжээ.

1965 оны энэ өдөр Мальдивын арлууд тусгаар тогтнолоо зарлав.

2010 оны энэ өдөр ОХУ жолооч нарын цусанд зөвшөөрөгдөх хэмжээний согтууруулах ундаа байхыг зогсоожээ.

Өнөөдөр үс засуулвал хэрүүл тэмцэл ирнэ.

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top