ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Өнөөдөр 2022.07.27. Энэ оны 208 дахь өдөр бөгөөд он дуусахад 157 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 05 цаг 21 минутад мандаж, 20 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 18 хэм шөнөдөө 10 хэм, үүлэрхэг байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр, Вьетнам улс Дайны хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, БНАСАУ 1950-1953 оны Эх орны чөлөөлөх дайнд ялсны баяр тэмдэглэх бол Финландад Үндэсний нойрны өдөр тохионо.

Энэ өдөр Италийн яруу найрагч, Нобелийн шагналтан Жозуэ Кардуччи, Испанийн хөгжмийн зохиолч Энрике Гранадос, Германы химич, Нобелийн шагналтан Ханс Фишер, кёкүшинкай каратег үндэслэгч Масүтацү Ояма, Данийн жүжигчин Николай Костер-Вальдау, Английн хөлбөмбөгч Макс Пауэр, Өмнөд Солонгосын жүжигчин Шин Ки Жүн нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1586 онд Английн далайчин Уолтер Рэли Британид анх удаа тамхи авчирчээ.

1694 онд Английн банк үүсгэн байгуулагдав.

1921 оны энэ өдөр Канадын физиологич Фредерик Батинг анх удаа инсулинийг гарган авчээ.

1934 онд Верхнеудинск хотыг Улаан-Үд гэж нэрлэв.

1941 оны энэ өдөр Аугаа эх орны дайны аюулаас зайлуулах зорилгоор Лениний занданшуулсан шарилыг маш нууц нөхцөлд Москва хотоос гаргаж байжээ. Хожим нь шарилыг Мавзолейд дахин байрлуулсан байна.

1949 онд Британийн “de Havilland” компанийн “Comet” анхны тийрэлтэд хөдөлгүүртэй иргэний агаарын тээврийн онгоц анхны нислэгээ үйлдэв.

1953 онд Солонгосын дайн Эвлэрлийн гэрээ, цэрэггүй бүс байгуулах тухай хэлэлцээр байгуулснаар төгсжээ.

1994 онд Энэтхэгийн парламент төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлохыг хориглож байжээ.

2002 оны энэ өдөр Украины Львов хотноо агаарын үзүүлбэрийн үеэр “Су-27” онгоц осолдсоны улмаас 77 хүн амиа алдаж, 500 гаруй хүн гэмтжээ.

Өнөөдөр үс засуулвал засуулахад тохиромжгүй.

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(192.82.69.227) 2022 оны 07 сарын 27

Мухар сүсэг.

0  |  0
Top