ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 30

Өнөөдөр 2022.07.30. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 05 цаг 26 минутад мандлаа, 20 цаг 31 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 25 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын нөхөрлөлийн өдөр. Мөн Дэлхийн хүний наймаатай тэмцэх өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, улстөрч Арнольд Шварценеггер, кино найруулагч, жүжигчин Питер Богданович, Канадын хөгжмийн зохиолч, дуучин Пол Анка, ОХУ-ын уран гимнастикийн алдарт дасгалжуулагч Ирина Винер, Америкийн жүжигчин Лиза Кудроу, Хилари Суонк зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1898: Америкийн эмч Жон Харви Келлог болон түүний дүү Уилл нар попкорн хийх аргыг зохиожээ.

1900: Их Британид хүүхдийг уурхайд ажиллуулахыг хориглов.

1932: Лос-Анжелест Олимпын аравдугаар наадам эхэлж байжээ.

1954: Мемфист Элвис Преслигийн оролцсон анхны тоглолт болов.

1956: “In God We Trust” уриа Америкийн доллар дээр гарч эхэлжээ.

1980: Израилийн парламент Иерусалимыг улсынхаа нийслэлээр зарлав.

Үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top