ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 08 сарын 01

Өнөөдөр 2022.08.01. Билгийн тооллын 4. Монгол эх оронд маань нар 05 цаг 28 минутад мандлаа, 20 цаг 29 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 15 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн скаутын өдөр. Камбож, Лаос, Вьетнамд өнөөдөр Ялалтын өдөр бол БНХАУ-д Зэвсэгт хүчний, Азербайжанд Азербайжан хэлний, Анголд Зэвсэгт хүчний, Бенинд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн дуучин Жо Эллиотт, Америкийн кино найруулагч, “Оскар”-ын шагналт Сэм Мендес, жүжигчин Жэйсон Момоа, Германы хөлбөмбөгч Бастиан Швайнштайгер, Оросын теннисчин, олимпын аварга Елена Веснина зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

2008: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Банкны холбоо Монгол Улсад картын ATM, POS үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ.

2013: Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Н.Энхбаярт уучлал үзүүлэв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:  

1914: Герман Орост дайн зарлажээ.

1936: Берлинд Олимпын наадам нээлтээ хийжээ.

1943: Япон Бирмд бие даасан байдал олгов.

1944: Анна Франк өдрийн тэмдэглэлдээ сүүлчийн бичиглэлээ үлдээжээ.

1957: Израилийн фунт гарчээ.

1965: Пол Маккартни «Yesterday» дуугаа анх удаагаа дуулжээ.

1976: Тринидад болон Тобаго улсууд тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулвал Бие эрхтний хүч сайжирна.

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top