ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 04

Өнөөдөр 2022.08.04. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 05 цаг 32 минутад мандлаа, 20 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Күүк аралд Үндсэн хуулийн өдөр, АНУ-д Эргийн хамгаалалтын өдөр.

Энэ өдөр Германы хөгжмийн зохиолч Клаус Шульце, Америкийн жүжигчин, кино найруулагч, Оскарын шагналт Билли Боб Торнтон, жүжигчин Эбигейл Спенсер, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн жүжигчин Ли Мак, ханхүү Харригийн эхнэр Меган Маркл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Ла-Маншийн хоолой дээгүүр анх удаагаа нислэг хийжээ.

1914 оны энэ өдөр Их Британи Герман улсад дайн зарлав.

1951 оны энэ өдөр Финландын галт тэрэгний буудлаас анхны цахилгаан галт тэрэг хөдөлжээ.

2002 оны энэ өдөр Афганистаны хаан байсан Захир-шах 29 жилийн дараа ордондоо эргэн ирэв.

2007 оны энэ өдөр Канаверал хошуун дахь сансрын буудлаас Дельта-2 зөөгч пуужингаар Ангараг гарагийг судлах зориулалттай Phoenix аппаратыг хөөргөжээ.

Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top