ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 08 сарын 07

Өнөөдөр 2022.08.07. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 05 цаг 36 минутад мандлаа, 20 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Кирибатид Залуусын өдөр бол Кот-д’Ивуарт Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Их Британийн рок хөгжимчин, «Iron Maiden» хамтлагийн дуучин Брюс Дикинсон, Америкийн жүжигчин Дэвид Духовны, Канадын дуучин Брюно Пельтье, Википедиаг үндэслэгч Жимми Вэйлс, Холливудын жүжигчин Шарлиз Терон, Австралийн жүжигчин Эбби Корниш зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1986 оны наймдугаар сарын 7-10-нд БНХАУ-ын ГЯЯ-ны дэд сайд Лю Шучин БНМАУ-д айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1960 оны энэ өдөр Кот-д’Ивуар Францаас тусгаар тогтнов.

Мөн Фидель Кастро Куба дахь Америкийн бүх аж ахуйн нэгжүүдийг үндэсний өмч болгохыг зарлигджээ.

1976 оны энэ өдөр сансрын “Viking 2” аппарат 11 сарын нислэгийн дараа Ангараг гарагийн тойрог зам руу оров.

1987 оны энэ өдөр Америкийн иргэн Линн Кокс АНУ-аас ЗСБНХУ-д сэлж очсон анхны хүн болжээ.

1988 оны энэ өдөр Австралийн магнат Руперт Мердок Америкийн шилдэг сэтгүүл «TV Guide»-ыг худалдаж авав.

1993 оны энэ өдөр Букингемийн ордоны зарим хэсэг анх удаагаа жуулчдад нээлттэй болжээ.

2008 оны энэ өдөр Өмнөд Осетод дайн эхлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top