ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 08 сарын 08

Өнөөдөр 2022.08.08. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 05 цаг 38 минутад мандлаа, 20 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Муур хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Иракт өнөөдөр Гал зогсоох өдөр бол Зимбабвед Батлан ​​хамгаалах хүчний, Бутанд Тусгаар тогтнолын, БНХАУ-д Аавуудын өдөр.

Энэ өдөр Америкийн кино жүжигчин, Оскарын хоёр удаагийн шагналт Дастин Хоффман, кино найруулагч, жүжигчин Мартин Брест, Норвегийн зохиолч Йостейн Гордер, Швейцарын теннисч Рожер Федерер, Канадын дуучин Шон Мендес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1927 оны энэ өдөр Францад нохойн тахлын эсрэг вакцин гаргаж байжээ.

1932 оны энэ өдөр ЗСБНХУ-д эмэгтэйчүүдийг уурхайд ажиллахыг зөвшөөрөв.

1941 оны энэ өдөр И.В.Сталин Зөвлөлтийн армийн ерөнхий командлагч болжээ.

Мөн Зөвлөлтийн таван «Ил-4» бөмбөгдөгч онгоц Берлин рүү анхны дайралтаа хийв.

1949 оны энэ өдөр Страсбургт Европын Зөвлөлийн анхны хурал болжээ.

1960 оны энэ өдөр Лаост төрийн эргэлт болов.

1966 оны энэ өдөр Хятадад соёлын хувьсгал эхэлжээ.

2008 оны энэ өдөр Бээжинд олимпын XXIX наадам нээлтээ хийж байлаа.

Өнөөдөр үс засуулвал Эрхтэн хурц болно.

Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top