ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Өнөөдөр 2022.08.10. Билгийн тооллын 13. Монгол эх оронд маань нар 05 цаг 40 минутад мандлаа, 20 цаг 15 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Биодизелийн өдөр. Аргентинд Нисэх хүчний өдөр бол Эквадорт Тусгаар тогтнолын, Индонезид Үндэсний ахмад дайчдын өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин Розанна Аркетт, Антонио Бандерас, Жастин Теру, Ирландын хөлбөмбөгч, дасгалжуулагч Рой Кин, Аргентины хөлбөмбөгч, тус улсын шигшээ багийн ахлагч байсан Хавьер Санетти, Оросын мисс, 1992 оны дэлхийн мисс Юлия Курочкина, Америкийн модель, бизнес хатагтай Кайли Женнер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1809 оны энэ өдөр Эквадор улс Испаниас тусгаар тогтнов.

1821 оны энэ өдөр Миссури АНУ-ын 24 дэх муж болжээ.

1876 оны энэ өдөр Онтариод анх удаагаа хот хооронд утсаар ярьжээ.

1913 оны энэ өдөр Балканы хоёрдугаар дайн дуусав.

1985 оны энэ өдөр Майкл Жексон 47.5 сая ам.доллароор “The Beatles”-ийн бүх дуунуудын эрхийг авчээ.

2009 оны энэ өдөр Словакийн Гандлова хотын уурхайд дэлбэрэлт болж, 20 хүн нас баржээ. Энэ нь тус улсын уурхайн түүхэнд хамгийн том осол болсон юм.

Өнөөдөр үс засуулвал Жаргал ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top