ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 11

Өнөөдөр 2022.08.11. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 05 цаг 42 минутад мандлаа, 20 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 23-25 градус , шөнөдөө  11-13 градус дулаан байна. Та хувцсаа тохируулан өмсөж гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Пакистанд Төрийн далбааны өдөр бол Чад улсад Тусгаар тогтнолын өдөр, Японд Уулын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Пакистаны 10 дахь Ерөнхийлөгч Первез Мушарраф, Шотландын жүжигчин, найруулагч Иан Макдермид, Америкийн зохиолч, дэлхийн хамгийн өндөр IQ-тай эмэгтэй Мэрилин вос Савант, найруулагч Стюарт Гордон, программист, “Apple”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк, жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Виола Дэвис, Эммигийн хоёр удаагийн шагналт Анна Ганн, Австралийн жүжигчин Крис Хемсворт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1926 оны энэ өдөр «Кодак» компани өнгөт кино хальс бүтээж эхэлжээ.

1929 оны энэ өдөр Иран болон Ирак улс нөхөрлөлийн гэрээ байгуулав.

1959 оны энэ өдөр Москвад Шереметьево олон улсын нисэх буудал нээгджээ.

1960 оны энэ өдөр Францын колони Чад улс тусгаар тогтнож, Бүгд найрамдах Чад улс болов.

1975 оны энэ өдөр АНУ Вьетнамыг НҮБ-д элсэхэд хориг тавьжээ.

Өнөөдөр үс засуулбал эд, мал арвидна.

Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, гөлөг тэжээхэд муу. 

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top