ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Өнөөдөр 2022.09.09. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 06 цаг 21 минутад мандлаа, 19 цаг 18 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украинд Зэвсэгт хүчний өдөр бол Коста Рикад Хүүхдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Хью Грант, Америкийн жүжигчин Адам Сэндлер, Алтан бөмбөрцөгийн шагналт Мишель Уильямс, Английн жүжигчин Жулиа Савалиа, Оросын жүжигчин Анна Лутцева зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911 оны энэ өдөр Англид агаарын шуудангийн үйл ажиллагаа эхэлжээ.

1932 оны энэ өдөр Испанийн Засгийн газар Каталонд автономит эрх өгөв.

1945 оны энэ өдөр Япон, Хятадын дайн дуусжээ.

1956 оны энэ өдөр Элвис Пресли анх удаагаа үндэсний телевизээр гарсан байна.

1991 оны энэ өдөр Тажикистан улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1998 оны энэ өдөр сансарт 12 хөлөг гаргах анхны оролдлого бүтэлгүйтжээ.

Өнөөдөр үс засуулвал Эд мал арвижна.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top