ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Өнөөдөр 2022.09.13. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 06 цаг 26 минутад мандлаа, 19 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 27 хэм, шөнөдөө 12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Маврикид Инженерийн өдөр бол ОХУ-д Программистуудын өдөр.

Энэ өдөр Латвийн Ерөнхийлөгч асан Гунтис Улманис, Английн жүжигчин Жаклин Биссет, Оросын хөгжмийн зохиолч Олег Кваша, Америкийн гитарчин Дэйв Мастейн, Шведийн модель Эмма Виклунд, Италийн хөлбөмбөгч Фабио Каннаваро, Германы хөлбөмбөгч Томас Мюллер зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1736 оны энэ өдөр Челябинск хот байгуулагджээ.

1902 оны энэ өдөр Их Британид анх удаагаа буруутныг тогтооход хурууны хээ ашигласан байна.

1929 оны энэ өдөр Английн эрдэмтэн, бактериологич Александр Флеминг анх удаагаа пенициллинийг нээснээ нийтэд зарлав.

1965 оны энэ өдөр АНУ-д “Битлз”-ийн алдарт “Yesterday” сингл гарчээ.

1993 оны энэ өдөр Ясир Арафат, Ицхак Рабин нар Палестины автономыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж байв.

2001 оны энэ өдөр Осама бин Ладены гэр бүлийн 24 гишүүн Холбооны мөрдөх товчооны хяналт дор агаараар АНУ-ыг орхин явжээ. Энэ үеэр АНУ-ын бүх нисэх буудлыг хаасан байна.

Өнөөдөр үс засуулвал Эд малын гарлагатай.

Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Дашнямтай өдөр.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top