ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Өнөөдөр 2022.09.15. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 06 цаг 29 минутад мандлаа, 19 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын ардчиллын өдөр. Улс орнуудаас Энэтхэгт Инженерүүдийн өдөр бол Азербайжанд Үндэсний мэдлэгийн өдөр, Гватемала, Гондурас, Коста-Рика, Никарагуа, Сальвадорд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Испанийн жүжигчин Кармен Маура, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Томми Ли Жонс, гурван удаагийн Оскарын эзэн, найруулагч Оливер Стоун, Их Британийн жүжигчин Софи Даль, Том Харди, Сассексийн гүн, Их Британийн хатан хааны ач хүү Харри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1946 оны энэ өдөр Болгар улс Бүгд найрамдах ардчилсан улс болжээ.

1949 оны энэ өдөр Конрад Аденауэр ХБНГУ-ын анхны канцлер болов.

1959 оны энэ өдөр Никита Хрущёвын АНУ-д хийх 13 өдрийн айлчлал эхэлжээ.

1997 оны энэ өдөр Google.com домен бүртгэгдсэн байна.

2007 оны энэ өдөр Перуд нууцлаг солир унажээ.

2008 оны энэ өдөр “Lehman Brothers” банк дампуурлаа зарласан билээ. Энэ нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын эхлэл болов.

Өнөөдөр үс засуулвал Өлсөж ундаасна.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top