ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Өнөөдөр 2022.09.16. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 06 цаг 30 минутад мандлаа, 19 цаг 04 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороотой. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 10 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр. Улс орнуудаас Папуа Шинэ Гвинейд Тусгаар тогтнолын, Малайзад Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Микки Рурк, илбэчин Дэвид Копперфильд, жүжигчин Женнифер Тилли, Ава Аддамс, Мэйделин Зима, Ричард Маркс, Ник Жонас зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1959 оны энэ өдөр Францын Ерөнхийлөгч Шарль де Голль Алжирын ард иргэдэд Францаас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахыг санал болгожээ.

1975 оны энэ өдөр Папуа Шинэ Гвиней Австралиас тусгаар тогтнов.

1983 оны энэ өдөр Жүжигчин Арнольд Шварценеггер Америкийн иргэншил авчээ.

1987 оны энэ өдөр Озоны давхаргыг хамгаалах Монреалийн протоколыг баталсан байна.

1998 оны энэ өдөр “Парисын дарь эхийн сүм” мюзикл гарчээ.

1999 оны энэ өдөр Оросын Ростов мужид орон сууцны барилгад гал гарч, 19 хүн амиа алдан, 200 гаруй хүн шархаджээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин ирнэ.

Эл өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол зүүн урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top