ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Өнөөдөр 2022.09.19. Билгийн тооллын 24. Монгол эх оронд маань нар 06 цаг 34 минутад мандлаа, 18 цаг 58 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 11 хэм, шөнөдөө -3 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Чилид Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Английн жүжигчин, “Оскар”-ын шагналт Жереми Айронс, Украины хөлбөмбөгч, дасгалжуулагч Михаил Фоменко, Их Британийн супер модель Твигги, Америкийн дуучин, «The Runaways»-ийн гишүүн байсан Лита Форд, Шотландын найруулагч Пол Макгиган, Украины биатлонч Юлия Жима зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1924 оны энэ өдөр Ховдод суух Ардын Засгийн газрын төлөөний түшмэдийг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1944 оны энэ өдөр Москва хотноо Финланд, ЗСБНХУ-ын хооронд найрамдлын гэрээ байгуулжээ.

1958 оны энэ өдөр Элвис Пресли Германд цэргийн алба хаахаар явав.

1969 оны энэ өдөр “Ми-24” нисдэг тэрэг анхны нислэгээ хийжээ.

1982 оны энэ өдөр Скотт Фалман инээсэн эможийг цахим сүлжээнд хэрэглэхийг санал болгож байв.

2006 оны энэ өдөр Тайландад төрийн эргэлт болжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин эмгэг ирнэ.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top