Антибиотик ууж эхэлсэн л бол дуустал нь уух хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс антибиотикийн хэт хэрэглээнээс үүдэх эрсдэл, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэсэн байна. 

Антибиотикийг ихэвчлэн нянгийн халдварын үед ууж хэрэглэх ёстой бөгөөд манайхны дунд өвчний шинж тэмдэг бүдгэрч ирэхэд уухаа зогсоосноос болж, антибиотикийн дасалтай болдог байна. Тиймээс антибиотикийг ууж эхэлсэн л бол дуустал нь уух шаардлагатайг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

Гэхдээ антибиотик уухын өмнө антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээ өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр таны эмчилгээний явц үр дүнтэй байхын сацуу хурдан эдгэрэх боломжтой болох аж.

Та бүхэн доорх бичлэгээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top