ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 20

Өнөөдөр 2022.09.20. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 06 цаг 36 минутад мандлаа, 18 цаг 56 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 17 хэм, шөнөдөө -1 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Венесуэл, Перу, Уругвайд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний өдөр. Тайландад Үндэсний залуучуудын өдөр. Өмнөд Осетод Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Гондурасын Ерөнхийлөгч асан Мануэл Селайя, Америкийн жүжигчин Гэри Коул, Эммигийн хоёр удаагийн шагналт жүжигчин Кристен Жонстон, жүжигчин, Италийн жүжигчин, кино найруулагч, дуучин Азия Арженто, Оросын жүжигчин Карина Андоленко, холимог тулааны тамирчин, UFC-гийн хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1990 оны энэ өдөр Өмнөд Осет Гүржээс тусгаар улс болжээ.

1992 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулгаар Францын иргэдийн дийлэнх нь улсаа Европын Холбоонд оруулахыг дэмжив.

1993 оны энэ өдөр Азербайжаны парламент ТУХН-д элсэх шийдвэр гаргажээ.

2021 оны энэ өдөр Пермийн их сургууль дээр буутай этгээд халдлага үйлдэж, зургаан хүний аминд хүрч, 47 хүнийг шархдуулсан юм.

Өнөөдөр үс засуулвал Нүд бүрэлзэн улцайна.

Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top