ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26

Өнөөдөр 2022.09.26. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 06 цаг 44 минутад мандлаа, 18 цаг 43 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 4 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдөр. Эквадорт Төрийн далбааны өдөр, Йеменд Хувьсгалын өдөр тохиож байна.

Энэ өдөр Өмнөд Африкийн улстөрч, Нельсон Манделагийн экс эхнэр Винни Мандела, Английн рок хөгжимчин Брайан Ферри, Орос-Америкийн математикч Фёдор Богомолов, Англи, Австралийн жүжигчин, дуучин Оливиа Ньютон-Жон, Америкийн жүжигчин Линда Хамильтон, Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко, Канадын хоккейчин Крис Куниц, Америкийн теннисчин Серена Уильямс зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1926 оны энэ өдөр МАХН-ын V Их хурал хуралджээ. Хуралд 181 төлөөлөгч оролцож, БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939 оны энэ өдөр Францад коммунист байгууллагуудыг хориглож, Францын коммунист намын тэргүүнүүдийг баривчилжээ.

1950 оны энэ өдөр Индонез улс НҮБ-д элсэж байв.

1960 оны энэ өдөр НҮБ-ын түүхэнд хамгийн урт үргэлжилсэн яриаг Фидель Кастро хийжээ. Тэрээр 4 цаг 29 минут ярьсан байна.

1961 оны энэ өдөр Нью-Йоркт дуучин Боб Дилан тоглолтоо хийжээ.

1962 оны энэ өдөр төрийн эргэлт болж, Йемен Арабын Бүгд найрамдах улсыг зарлав.

1969 оны энэ өдөр Англид “Битлз”-ийн студийн сүүлийн цомог болох “Abbey Road” гарчээ.

1995 оны энэ өдөр Украин улс Европын холбоонд оров.

Өнөөдөр үс засуулвал Нас ахар болно.

Эл өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.              

   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top